Нийслэлийн
хөдөлмөрийн газар, Монголын Оюутны холбоо, МУ-ын Боловсрол, Шинжлэх ухааны яамтай
хамтран “JOB FAIR -2013” ажлын
байрны үзэсгэлэн яармагийг 2013 оны 6-р сарын 06, 07-ны өдрүүдэд Чингис зочид
буудалд зохион байгуулж байна.
Өдөрлөгт 10 гаруй томоохон ААНБ-ууд, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Хөдөлмөрийн төв бирж, Дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүд оролцож байна.
Нийслэлийн хөдөлмөрийн газар нь нийт 2000 гаруй сул чөлөөтэй байгаа ажлын байрны захиалга болон цагийн болон нийтийг хамарсан 50 гаруй ажлын захиалгатай оролцон, 60 гаруй оюутан залуучуудыг цагийн ажилд бүртгэн, 300 гаруй оюутан залуучуудад хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээллийг өгч ажиллаж байна.
Тус өдөрлөг яармагт манай байгууллагатай хамтран ажилладаг зорилтот бүлгийн иргэд өөрсдийн хийсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гарган оролцож байна.