Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил дүүргийн хэмжээнл
гэр бүлийн баяр болгон тэмдэглэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор
гэр бүлүүдийг дэмжих чиглэлээр эдгээр өдрүүдэд багагүй ажлууд хийгдлээ.
Үүний нэг нь дүүргийн 16 өрхөд гэр худалдан авахад нь дэмжлэг үзүүлж 1,2
сая төгрөгийг дүүргийн Засаг дарга гардуулан өгсөн бол хөгжлийн
бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн “Оролцоог бодит болгоё” аяны хүрээнд
иргэдээс цугларсан 1,5 сая төгрөг, дүүргийн Засаг даргын нөөц сангаас
500000 төгрөгийг нэмж 2 сая төгрөгөөр 4-р хорооны иргэн н.Пүрэвт өргөө
цагаан гэр худалдан авч гардууллаа. н.Пүрэвийн
хувьд гэр бүлийн хүний хамт хоёул хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд ийнхүү
гэр авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Ийнхүү дүүргийн Засаг
дарга 16 иргэнд гэр худалдан авах дэмжлэг үзүүлсэн бол халуун сэтгэлт
багануурчуудын хандиваар хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл өргөө цагаан
гэртэй боллоо.