MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Чингэлтэй дүүргийн удирдлагууд “НЭЭЛТТЭЙ НИЙСЛЭЛ” мэдээллийн цагт оролцлоо

    Чингэлтэй дүүргийн удирдлагууд “НЭЭЛТТЭЙ НИЙСЛЭЛ” мэдээллийн цагт оролцлоо

    2017-11-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Чингэлтэй дүүргийн удирдлагууд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт оролцож 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хэрэгжүүлсэн үндсэн чиглэл, дүүрэгт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар оролцов.

    Чингэлтэй дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн таван чиглэлтэй ажилласан. Тухайлбал Жаргалтай амьдрал – Нийгмийн хөгжил, Жаргалтай ирээдүй – Эдийн засгийн хөгжил, Жишиг төлөвлөлт – Дэд бүтцийн хөгжил, Жаргалтай орчин – Ногоон хөгжил, Жаргалтай иргэн – Нутгийн удирдлагын хөгжил гэсэн үндсэн 5 чиглэлийн биеэлт 98,3 хувийн биелэлттэй байна.

    Чингэлтэй дүүрэг 2017 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж “Эрүүл мэнд-2020” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд 6 зорилт 56 хэрэгжүүлэх үйл ажиллагаа бүхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд Нийслэлийн төсвөөс 834.6 сая төгрөг, Нийслэлийн ОНХС-ын хөрөнгөөр 296 сая, дүүргийн төсвийн хөрөнгөөр 742.5 сая, дүүргийн ОНХС-ын төсвөөр 50.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Мөн 78.2 сая төгрөгөөр эмч, эмнэлгийн ажилтнуудыг чадавхжуулах, албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалахад чиглэгджээ. Нийт 2066.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа юм.

    Мөн нийт 16 Өрхийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай 16 төрлийн 47 ширхэг эмчилгээ, оношлогооны багаж тоног төхөөрөмжийг нийлүүлээд байна. Ингэснээр Өрхийн эмнэлгүүд 4-5 төрлийн эмчилгээг бие даан хийдэг болж байгаа юм. Тухайлбал хороодын ӨЭМТ-өөр Эхо болон зүрхний цахилгаан бичлэг хийлгэхээр 2016 онд 6458 иргэн хандаж байсан бол 2017 онд 12019 иргэн үйлчлүүлж Эрүүл мэндийн төвийн ачааллыг бууруулжээ.

    “Чингэлтэйн боловсрол– 2020” хөтөлбөрийн хүрээнд 5 бүлэг бүхий 20 үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 17, төрийн бус өмчийн 8 сургуульд 26460 сурагч, Албан бус насан туршийн боловсролын төвд дүйцсэн хөтөлбөрөөр 153 хүүхэд суралцаж байгаагаас суурь боловсрол эзэмших 25, бүрэн дунд боловсрол эзэмших 33 суралцагч суралцаж байна. Төрийн 29, төрийн бус өмчийн 24 цэцэрлэгт 11386 хүүхэд хамрагдаж хамран сургалт 73,3 хувьтай байна.

    Чингэлтэй дүүрэг агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр хороолын айл өрхүүдийн дулаан алдагдал багасгах, эрчим хүчинд хэмнэлттэй дулаан ялгаруулагч танилцуулах зэрэг ажлуудыг эхлүүлсэн. Гэр хорооллын айл өрхүүдийн дулан алдагдал багасгах ажлын хүрээнд “Гүүд шейринг” ХХК-тай хамтран 1531 айл өрхийн зууханд дулаан баригч суурилуулсан. Айл өрхийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Дашваанжил” ХХК-тай хамтран 300 гаруй өрхөд сургалт зохион байгууллаа. Утааг багасгах ажлын хүрээнд айл өрхүүдэд “Мон ватт” ХХК-тай хамтран Эко тулгат зуух буюу халаах төхөөрөмжийг танилцуулж байна. Айл өрхийн сууцны дулаан алдагдлыг бууруулах хүрээнд Дулаалгын аянг гэр хорооллын 13 хороонд өрнүүлэн ажиллаж байгаа билээ гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!