MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » С.Батболд: Эдийн засгийн хувьд Улаанбаатар хот бонд гаргах эрхтэй болох нь чухал

    С.Батболд: Эдийн засгийн хувьд Улаанбаатар хот бонд гаргах эрхтэй болох нь чухал

    2017-11-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ээлжит бус  2 дугаар хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Хуулиараа 2017 оны арванхоёрдугаар сарын 5 гэхэд  Нийслэл хотын төсөв батлагдаж, мөн сарын 20 гэхэд  дүүргүүд төсвөө баталж дуусах заалттай.  Энэ хуулийн хүрээнд  Нийслэлийн Засаг даргын  Тамгын газар  арванхоёрдугаар сарын 25- нд буюу хуулийн хугацаандаа ирэх оны төсвөө  НИТХ-д өргөн барьсан билээ. 

    Монгол Улсын нийт хүн амын  53 хувь нь ажиллаж, амьдардаг хотын  ирэх оны төсвийн  талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. Тэрбээр хэлэхдээ “2018 онд  Монгол Улсын нэгдсэн төсвөөс  Улаанбаатар хотын хөгжилтэй холбоотой хөрөнгө оруулалтын нэлээд зардалыг хариуцаж байна.  Тухайлбал,  ерөнхий боловсролын 50 гаруй сургууль, 30 гаруй цэцэрлэгийг  улсын төсвөөр  нийслэл хотод барина.  Түүнчлэн хот  нийтийн аж ахуйн  зардал ч чамгүй улсын төсөвт суусан юм.  Өмнөх засаг даргын үед  хот концессын гэрээгээр  олон ажлыг шийдээд явсан.  Ирэх оны  хөрөнгө оруулалтын ажилд  100 гаруй тэрбум төгрөгийг арайхын төсөвтөө суулгаж байна.  Үнэндээ  иргэдийнхээ тоо, өнөөгийн хотын хөгжилтэй харьцуулахад чамлахаар  тоо ч гэлээ  улс орны эдийн засгийн байдал болон  өргүй хот болохын төлөө ажиллаж байгаа учраас ийм тоонд захирагдахаас өөр арга алга.  Концесс нэрийн дор  өр авлага их үүссэн байна.  Хотыг өргүй болоход  захирагчийн хувьд онцгой анхаарч байгаагаа хэлье. Нөгөө талаар хот өөрөө бонд гаргах  эрхтэй байх учиртай.  Нийслэлийн эрх  зүйн байдлын тухай хуулийг  УИХ-аар хэлэлцэхээр дэмжээд байна.  Хэлэлцээд баталчихвал  хот эдийн засгийн хувьд маш том ахиц гаргаж чадна. Бондын эрх нээгдсэнээр хот  эдийн засгийн хувьд бие даах боломж нээгдэнэ.  Ирэх оны хотын төсөв бидний хувьд бүсээ чангалсан  төсөв ч гэлээ  бүтээн байгуулалт, хот тохижилт, нийгмийн салбарт эхлүүлсэн ажлаа  үргэлжлүүлнэ.  Гадаадын зээл, тусламжаар томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөөд байна.  Эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч байгаагийн зэрэгцээ “Аюулгүй хот” болгох талаар ч  чамгүй ажил энэ онд хийсэн.  Энэ бүхнээ үргэлжлүүлнэ.  Мөн  бичил цэцэрлэг байгуулах, ногоон байгууламж, авто зогсоол нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах ажлууд хийгдэнэ.  Төсөв бага гэж зовлон тоочихоос илүүтэй  байгаа хөрөнгөөрөө  чанартай, далайцтай ажлууд хийнэ” гэлээ.  Маргааш өглөө  НИТХ-аар  Улаанбаатар хотын 2018 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!