Швейцарийн
хөгжлийн агентлаг болон германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран
хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх” төслийн төлөвлөлтийн
уулзалт өчигдөр буюу 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдөр улаанбаатар зочид
буудалын “Хөх асар” хурлын танхимд боллоо. Төслийн гол зорилго нь хөдөлмөрийн зах
зээлд нийцэх ур чадвар дутмаг эрэгтэй, эмэгтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх чадамжийг
нэмэгдүүлэх юм.
Уулзалт зөвлөгөөнд Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн судалгааны институт, аймаг дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэс, МСҮТ-ийн төлөөлөл, Монголын ажил олгогч эздийн холбоо оролцож МУЧХ төсөлд ямар хувь нэмэр оруулах боломжтой талаар ярилцаж зөвлөлдсөн юм.
Уулзалтын үеэр Өгөгдсөн мэргэжлийн алийг нь МСҮТ болгонд заах вэ, Хөдөлмөрийн яам болон яамны ажилчид МУЧХ төсөлд ямар хувь нэмэр оруулах боломжтой вэ, Төсөл хэрэгжүүлэх тодорхой аргачлалуудыг яаж хамгийн үр дүнтэйгээр хангах вэ гэсэн сэдвүүдээр ярилцаж санал солилцлоо.Уг төсөл нь 2 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд суралцагсадыг урт болон богино хэмжээний сургалтаар мэрэгшүүлэн, мэргэжлийн чиг баримжаа өгч, ажиллаж чадахуйц ур чадварыг олгоход ажил олох боломж нэмэгдэх үр дүнтэй байна.