MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Дорноговь аймагт “Хөдөлмөрийн үр шим” бага чуулган болло

    Дорноговь аймагт “Хөдөлмөрийн үр шим” бага чуулган болло

    2013-06-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

      

    “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Хөдөлмөрийн үр шим” Аймгийн бага  чуулганыг  Засаг даргын тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хамтран 2013 оны 5 дугаар  сарын  28-ны өдөр зохион байгууллаа.

       Чуулганы  гол зорилго Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрт “Зохистой хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийг асуудлаарх Хөдөлмөрийн баг чуулганыг 2013 онд зохион байгуулна” гэж тусгагдсаны дагуу ажил хайгч бүртгэлтэй иргэд болон хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэлтэнд тулгамдаж байгаа асуудлыг судлан шийдвэрлүүлэхэд оршиж байгаа юм.

       Мөн Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэнд нийцүүлэн ажил олгогч, мэргэжлийн түр сургалтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажилснаар ажилгүй иргэдийг ажил олгогчоос ирүүлсэн ажлын байранд зуучлах, мэргэжлийн түр сургалтанд хамруулах, жижиг зээл олгосноор ажлын байр шинээр бий болгох, нийтийг хамарсан ажил зохион байгуулж ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах, 6 сараас дээш хугацаагаар Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийг ажилд авсан ажил олгогчийг дэмжих зэргээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг төр засгаас авч хэрэгжүүлж байгаа нь иргэдэдээ хэрхэн хүрч ажиллаж чадаж байна вэ? гэдгийг энэхүү чуулганы хэлэлцүүлгээр гаргахыг зорилоо.

      Түүнчлэн Засгийн газрын 2013 оны 154 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Ажилтай орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг орон нутгийн хэмжээнд боловсруулж батлахад чуулганаар гарсан саналыг тусгахаар чуулганыг зохион байгууллаа.

       Чуулганд  ЗДТГазрын дарга С.Бөххүү, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлт, бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ч.Эрдэнэчимэг,  мэргэжилтэн Ж. Батчимэг, Ажил олгогч эздийн холбооны ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбилэг, Аймгийн  үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Азжаргал, аймгийн ажил олгогч эздийн холбооны Тэргүүн Д.Төмөртогоо, Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Г.Алгирмаа, ажил олгогч байгууллагууд,40-өөс дээш насны иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажил олоход хүндрэлтэй иргэдийн төлөөлөл нийт 150 төлөөлөгч оролцож, чуулганы арга хэмжээг аймгийн ЗДТГазрын дарга С.Бөххүү,  Хөдөлмөрийн яамны ХЭБЗГазрын ахлах мэргэжилтэн Ч. Эрдэнэчимэг нар үг хэлж нээлээ.

       Мөн Хөдөлмөрийн хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Алгирмаа “Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал”, Хөдөлмөрийн яамны ахлах мэргэжилтэн Ч. Эрдэнэчимэг “Ажилтай, орлоготой монгол хүн үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй арга хэмжээ”, Үйлдвэрчний эвлэлийн дарга С. Азжаргал “Ажилтай орлоготой Монгол хүний хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж байгаа асуудал” сэдвээр илтгэлүүдийг  тавьлаа.

     Хөдөлмөрийн үр шим бага чуулганд оролцогчдыг 3 бүлэгт хуваагдан “Зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн чиг хандлага”-ыг хөндсөн салбар  хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг нэгтгэн зөвлөмж боловсруулж  төрийн байгууллага, хувийн хэвшил болон холбогдох байгууллагуудад хүргүүлж байна.

     Чуулганы үеэр салбар хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэг тус бүрийг салбараар авч үзвэл,

    1.40-өөс дээш насны иргэд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажил олоход хүндрэлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиг хандлага салбар хэлэлцүүлэг:

    - Хэлэлцүүлэгт оролцогчдын төлөөллөөс гаргасан санал:

    -  Хорих ангиас суллагдсан иргэдийг нийгэмшүүлэх,  тэдний хэрэгцээнд нь  тулгуурласан холбогдох сургалтуудыг зохион байгуулах, бүлэг болгон түр ажлын байраар хангах

    -  10 хүнтэй аж ахуй нэгж байгууллагад  нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулдаг болгох. /Эрх зүйн орчинд зохицуулалт хийх тал дээр холбогдох байгууллагад уламжлах/  Түүнчлэн орон нутгийн мэдээллийн сувгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлсан мэдээллийг хүргэх арга замыг нэвтрүүлэх /дохионы нэвтрүүлэгч гэх мэт/

    -  Цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан  бүлэг нэмж  ажиллуулах  /Ингэснээр ажилгүй гэртээ сууж байгаа эцэг эх  ажил хөдөлмөр эрхлэх боломж бүрдэх/

    - 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтэнд ажил олгогч байгууллагууд ажилд авах шаардлагандаа нас заахгүй тэр хүний ур чадварыг харсан шаардлагыг нэн тэргүүнд тавиж ажиллах.

    2. Нийтийг хамарсан ажлын үр өгөөж сэдэвт салбар хэлэлцүүлэг:

    -  Хэлэлцүүлэгт оролцогчдын төлөөллөөс гаргасан санал:

    -  Иргэдийн бүлгийг бий болгож дэмжиж ажиллуулах.Үүнд мод тарих, хог цэвэрлэх иргэдийг бүлгийн зохион байгуулалтанд оруулж санал санаачлагыг  идэвхижүүлэх.

    -  Цэцгийн мандлыг олноор бий болгох, бүлэг тус бүрт хариуцуулан эзэнжүүлэх.

    - Оюутан залуусыг амралтын улирлын үеэр  цагийн ажил эрхлүүлэх зорилгоор  хөдөлгөөнт хогийн цэг ажиллуулах. /Баяр наадмын үеэр гэх мэт/

    3.Ажил олгогчдын шаардлага ба иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиг хандлага салбар хэлэлцүүлэг:

    -  Хэлэлцүүлэгт оролцогчдын төлөөллөөс гаргасан санал:

    -  Ажил олгогч болон ажилгүй иргэд, холбогдох байгууллагын хамтын ажиллагааг сайжруулж,  мэдээллийг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэж, орон нутгийн мэдээллийн сувгаар Хөдөлмөр эрхлэлтийн тусгайлсан “Мэдээллийн цаг”-тай болох

    - Түр сургалтанд хамрагдсан иргэд тухайн мэргэжлийн чиглэлээр ажилд зуучлагдсан тохиолдолд сургалтын үр дүнг эргэн  тооцдог болгох

    - Ажлын байрны ажиллах нөхцлийг тодорхой зааж өгсөн ажлын бүтээмжтэй уялдуулан нэгдсэн тарифтай болгох талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлүүлэхэд анхаарах

    -  Ажил хайж буй иргэд хууль эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүлж, мэргэжлийн ур чадвараа сайжруулахад анхаарах хууль эрх зүй, ажил мэргэжлийн чиг баримжаа, мэргэжлийн ур чадварын сургалтанд хамруулах зэрэг саналууд гарч байв.

    Салбар хэлэлцүүлэг явагдсаны дараагаар нэгдсэн чуулганы хэлэлцүүлэг өрнөж, хэлэлцүүлэгээсХөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр явуулж байгаа мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, нээлттэй ил тод болгох тал дээр анхаарч ажиллах, тогтмол “Мэдээллийн цаг”-тай болох, Хөдөлмөрийн хуулинд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой заалтанд нэмэлт өөрчлөлт оруулах, Түр сургалтанд хамрагдсан иргэд тухайн мэргэжлийн чиглэлээр ажилд зуучлагдсан тохиолдолд сургалтын үр дүнг эргэн  тооцдог болгох, Түр ажлын байраар тохижуулсан талбайг эзэнтэй болгох. Мөн түүнчлэн нийтээр тохиох баяр ёслолын үеэр явуулын хөдөлгөөнт хогийн цэг ажиллуулах гэх мэт ажлуудыг зохион байгуулах шийдэлд хүрлээ.

      Харин Хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах тухайд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэнд анхаарч “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 111.1 дэх заалтанд өөрчлөлт оруулах санал боловсруулах /10 болон түүнээс дээш ажилтанд 1 ХБИ байхаар зохицуулалт хийх/, Ажлын байрны ажиллах нөхцлийг тодорхой зааж өгсөн ажлын бүтээмжтэй уялдуулан нэгдсэн тарифтай болгох талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлүүлэхэд анхаарах зэрэг санал гарлаа.

      Мөн Төр, орон нутгийн байгууллагын хэмжээнд Хуулинд өөрчлөлт оруулах, хуулиар зохицуулах асуудлыг хууль санаачлагч болон эрх бүхий албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх, Хууль тогтоомжийн хэрэгжилтийг талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, Ажилгүй иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгааг тогтмолжуулах зэрэг ажлыг шаардлагатай байгааг чуулганд оролцогчид уламжиллаа.

    Чуулганы төгсгөлд  оролцогчдыг бүтээн байгуулалтын ажилд уриалан “Хөдөлмөрийн үр шим цэцгийн мандал”-ыг байгуулсан байна. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!