Xөдөлмөр,
нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрт “Зохистой
хөдөлмөрийн бодлогын асуудлаар хөдөлмөрийн бага болон үндэсний
чуулганыг зохион байгуулна” гэсэн зүйл заалт тусгагдсан. Үүний дагуу Хэнтий аймгийн
ЗДТГазар, Хөдөлмөрийн хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс,
Аймгийн ҮЭ-ийн холбоо, ажил олгогч эздийн холбоо хамтран “Ажилтай, орлоготой Хэнтийчүүд” хөдөлмөрийн бага чуулган
2013 оны 05 сарын 29-ний өдөр Өндөрхаан
хотнооамжилттай зохион байгуулагдлаа.
Тус чуулганд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Хөдөлмөрийн сайдын зөвлөх Ц.Баярсүрэн, Хөдөлмөрийн яамны мэргэжилтэн Ю.Эрхэмбаатар, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Хөдөлмөрийн дээд сургуулийн захирал н.Батчулуун нар урилгаар оролцлоо. Чуулганд ажилтаны төлөөлөл, ажил олгогчийн төлөөлөл, төр захиргааны байгууллагын төлөөлөл нийт 100гаруй төлөөлөгч оролцлоо.
“Ажилтай орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг боловсруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын байрыг нэмэгдүүлэх төрийн бодлого, төр иргэн, хувийн хэвшил, ажил олгогчийн үүрэг оролцоо, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал зэрэг сэдвийн дор оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулагдаж тус хэлэлцүүлгээр иргэд, аж ахуйн нэгж, ажил олгогч байгууллагуудаас олон олон үнэтэй санал хүсэлт гарч, тухайн гарсан саналуудаас “Ажилтай орлоготой – Монгол хүн” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулахаар хэлэлцэн баталлаа.