MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Орон нутагт бүтээмжийн хөдөлгөөнийг бодитой өрнүүлнэ

    Орон нутагт бүтээмжийн хөдөлгөөнийг бодитой өрнүүлнэ

    2013-06-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Тавдугаар сарын сүүлийн арав хоногт 21 аймаг, нийслэлд түншийн талууд “Зохистой хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн асуудал”-аар Хөдөлмөрийн бага чуулганаа өөр, өөрийн онцлогтой зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн лхагва гарагт Төв аймгийн нийгмийн түншүүдийн зохион байгуулсан “Зохистой хөдөлмөрийн төлөөх өөрчлөлтийг Төв нутгаас эхлүүлье” бага чуулганы үеэр “Зохистой хөдөлмөр ба бүтээмжийн хөдөлгөөн” хөтөлбөрийн нээлт болж Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтэс сумдын Засаг дарга нартаа уг хөтөлбөрөө танилцуулан гардуулж бодит ажил болгон хэрэгжүүлэхийг уриалсан нь  шинэлэг, онцлог үйл ажиллагаа боллоо.

      Бүтээмжийн хөдөлгөөнийг үйлдвэр, аж ахуйн газар л хэрэгжүүлдэг гэсэн ойлголт байдаг. Тэгвэл улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын чинээлэг амьдралыг хангах үндэс болсон зохистой хөдөлмөрийг бий болгох арга нь бүтээмжийн хөдөлгөөнийг орон нутгийн хэмжээнд өрнүүлэх явдал гэдгийг Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтсийнхэн олж хараад зогсохгүй бодит ажил болгох эхлэлээ ийнхүү тавилаа. Бага чуулганы өмнө тус Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд, “Хөдөлмөр” сонинтой хамтран “Бүтээмжийн хөдөлгөөний нөлөөлөгч” болох анхны сургалтаа хийж орон нутагт бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх хөтөлбөрөө дөрвөн жилийн хугацаатай боловсруулан, 2013-2014 онд байгууллага бүр бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх хүсэл эрмэлзлэлтэй болсон байх зорилтыг тавьжээ.

      Чуулганд аймгийн Засаг дарга Д.Баярбат “Зохистой хөдөлмөрийн өөрчлөлтийг Төв нутгаас эхлүүлье”, аймгийн АОЭХ-ны гүйцэтгэх захирал Р.Алтанцэцэг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхэд ажил олгогчдын үүрэг, оролцоо”, аймгийн ҮЭХ-ны дарга Д.Оюун “Нийгмийн зөвшлийн байгууллагуудын хамтын үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлууд”, “Хөдөлмөр” сонины эрхлэгч Б.Бүрэнжаргал “Орон нутагт зохистой хөдөлмөрийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх алхам” сэдэвт илтгэл тавилаа.

      Мөн МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөлмөрийн зах зээл ажлын байрыг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Б.Дунгаамаа, МАОЭХ-ны Бизнесийн харилцааны газрын дарга Ч.Нанжидсамбуу нар үг хэлсэн юм.

      Чуулганы үеэр аймгийн 27 сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд “Ажилтай орлоготой хангалуун сайхан амьдралын төлөө” үзэсгэлэн худалдаа. Чуулганд оролцогчид жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ухаанаа шингээж урласан үндэсний дээл, гутал, эсгий ширмэл, хялгасан монгол гэрийн хэрэглэл, талх, нарийн боов зэрэг гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо зэргээс худалдан авч, харилцан туршлага солилцож байсан юм.

    Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ бодлогоор дэмжинэ

    Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй ярилцаж, тэдний бүтээгдэхүүнийг үзэж, худалдан авч байсан аймгийн Засаг дарга Д.Баярбаттай цөөн хором ярилцлаа.

    Та үзэсгэлэнд оролцогч бүртэй ярилцаж нэлээн нухацтай хандаж байгаа харагдлаа. Ямар санал, дүгнэлтэд хүрч байна даа?

    -Манай аймгийн сум бүр онцлогтой. Үйлдвэрлэгч нарынхаа бүтээмжийг дээшлүүлэхэд илүү анхаарч, дэмжиж туслах тухайлбал, тээвэрлэлт, хадгалалт, сав, баглаа боодол, технологийн дамжлагыг сайжруулах гэсэн олон чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй байгаа нь харагдлаа. Мөн ЖДҮ эрхлэгчдээ бодлогоор дэмжиж инкубатор төвөө даруй байгуулъя гэсэн шийд гаргаад явж байна. Аймгийнхаа төвд оёдол, тавилга, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлэх дорвитой шийдвэр гаргах ёстой гэсэн дүгнэлтэд хүрлээ дээ.

    ЖДҮ-ийг дэмжих хөнгөлөлттэй зээл хүндээ хүрдэггүй гэсэн гомдол иргэдэд байдаг.

    -Ер нь тийм яриа байдаг. Гэхдээ үзэсгэлэн худалдаанд оролцогчидтой санал солилцоход ихэнх нь төсөл хөтөлбөрт хамрагдаж, зээл тусламж авч байсан байна. Энэ нь төрийн бодлого иргэддээ хүрч байгааг харуулж байгаа юм.

    Жижиг дунд үйлдвэрүүдийг олноор байгуулах нь хөгжлийн гарц мөн үү?

    -ЖДҮ-ийг хөгжүүлэх нь манай аймгийн нэн тэргүүний зорилт. Гэхдээ тэднийг чадавхжуулах, тогтвортой хөгжүүлэхэд бидний өнөөдрийн ярьсан гол сэдэв болох Зохистой хөдөлмөрийг бий болгох явдал илүү чухал. Технологийн дэвшилтэй болгохын тулд МСҮТ-ийг жижиг дунд үйлдвэртэй холбох ажлыг хэрэгжүүлээд эхэлсэн. Ирэх жил даавууны үйлдвэр ашиглалтад орно. Барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэхэд түлхүү анхаарахаар бодлогын түвшинд шийдвэрлээд хэрэгжүүлэх шатандаа орж байна. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг аймгийн төвд болон бүсчилсэн байдлаар хөгжүүлье гэсэн зорилт тавин ажиллаж байгаа.


    ЖДҮ-ийг тасралтгүй дэмжих нь чухал

    Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хөдөлмөрийн зах зээл ажлын байрыг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Б.Дунгаамаа

    -Яам ажилгүй иргэдийг бэлэн байгаа ажлын байранд зуучлах үйлчилгээг явуулах, зарим хэсгийг санхүү зээлийн бодлогоор дэмжих, ур чадвар дутмагаас ажилгүй байгаа иргэдийг мэргэжилтэй болгож улмаар ажлын байраар хангах гэсэн гурван чиглэлээр ажиллаж байна. Үүнд ажил олгогчдыг, төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж өгөхөд анхаарч, ажил олгогч шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтанг өөрөө бэлтгэж авдаг байх бодлогыг барьж байна.

    Хөдөлмөрийн яамнаас 150-н мянган ажлын байрыг шинээр бий болгоно гэдэг зорилт дэвшүүлсэн. Хэрхэн бодитой бий болгох вэ?

    -150000 ажлын шинэ байрыг бий болгох хөтөлбөрүүдийг дөрөвдүгээр сарын 25-нд Засгийн газраар батлуулсан. Энэ нь бүх яамдаас санал авч эдийн засгийн үндэслэлийг тооцоолж гаргасан тоо. Үүнийг түлхүү хөгжиж байгаа эдийн засгийн салбартаа тулгуурлан бий болгоно. Хэрвээ тухайн эдийн засгийн салбарт ажлын байр бий болох боломжгүй бол иргэдийнхээ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, мэргэжилтэй ажилтныг бэлтгэхэд түлхүү анхаарна. Ингэснээр ажилгүйдлийн түвшин 5 хувьд хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ.

    Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээл хүндээ хүрдэггүй гэсэн гомдол иргэдэд байдаг.

    -Ямар ч зээл хүндээ хүрдэг. Зөв буруу хүрч байгаа нь мөнхийн л хэл ам дагуулдаг. Үүнийг үгүйсгэхийн тулд холбогдох хууль, журмаа л боловсронгуй болгох шаардлагатай. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ихэнх нь аж ахуйн эрхлэх, мэргэжил ур чадвар эзэмших гээд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд явагддаг сургалтуудад хамрагдсан байдаг. Энэ нь төрийн бодлого иргэддээ хүрдгийг харуулж байна. Харин  зах зээлтэй холбох л маш том асуудал. Нэг удаа зээл өгч, сургалтад хамруулаад орхих биш, тасралтгүй дэмжих нь чухал. Энэ бүгдийг уялдуулж авч явах нь бидний зорилго. Тийм учраас МСҮТ, ЖДҮГ-ыг Хөдөлмөрийн яаманд бодлого хэрэгжүүлэх газар болгосон.


    Бидэнд бие биенээсээ сурах зүйл их байна

    Зуны эхэн сар хэдийнээ гарсан ч уулсын оройгоор цастай, ойрын өдрүүдэд хүйтэн байсан ч энэ өдөр нар ээсэн дулаахан байгаад үзэсгэлэн худалдаанд оролцогчид олзуурхаж байв. Майхан асар, гэр барин лангуу засч, бүтээгдэхүүнээ дэлгэсэн сумдын зарим Засаг дарга болон хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй ярилцлаа.

    Баянхангай сумын Засаг дарга Ж.Энх-Амгалан “Өнөөдрийн чуулганд сумдаас ирсэн хувиараа хөдөлмөр эрхэлдэгчид, бүтээгдэхүүнээ яаж хийдэг, хаана борлуулах, хаана зах зээл байдаг талаар туршлага солилцож цаашдаа хамтран ажиллахад чиглүүлсэн үйл ажиллагаа болж байна. Бусдаас сурах юм зөндөө байна. Манай сум 1500 гаруй хүнтэй, 100 гаруй ажилгүй иргэнтэй, тэдэнд орон нутгийн сум хөгжүүлэх сангаас дэмжлэг үзүүлж үйлдвэрлэл эрхлэх боломжийг бүрдүүлснээр ажилгүйчүүдийн эгнээ багасч байна. Хамгийн гол нь иргэдийнхээ санал санаачилгад түшиглэж, орон нутагтаа юуг хийвэл илүү үр өгөөжтэй байна гэдгийг сонсч, түүндээ түшиглэн үйл ажиллагаа явуулбал илүү амжилттай болдог. Сүүлийн зургаан сард 10-аад хүн ажлын байртай боллоо. манай сум ахуй үйлчилгээний нэг цэгтэй болсноор монгол, европ хувцасны оёдол, үсчин гуталчин гээд бүхий л үйлчилгээ явуулдаг боллоо. Энэ маань хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд их дэм болж сумын брэнд бүтээгдэхүүнийг бий болгоход дөхөм болж байна. Манай сум хотоос 100 км, хүмүүс хотын зах дээр лангуу авч, хийсэн бүтээгдэхүүнээ зарж борлуулж байна”.

    Эрдэнэ сант сумын иргэн Е.Урантогос “2010 оноос өрхийн үйлдвэрлэлээ эхэлсэн, монгол ардын гар урлалын гурван төрлөөр бүтээгдэхүүн хийдэг. Эсгий урлалаар эсгий шаахай, бойтог, шагайны уут, олбог, бэлэг дурсгалын зүйл, хялгасаар монгол гэрийн бүх төрлийн оосор бүслүүрийг чанарын өндөр түвшинд гар аргаар хийж байна. Таван ханатай гэрийн иж бүрэн хэрэглэлийг зах зээлд 252000 төгрөгөөр гаргаж 20 хувийн урамшуулалтай иргэддээ борлуулдаг. Монгол дээл хувцас, бүх төрлийн загварын хувцсыг иргэдийн захиалгаар хийдэг. Одоогийн байдлаар хоёр хүнийг ажиллуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг. Ачаалалтай үед 2-3 хүнийг өдрөөр хөлсийг нь өгч ажиллуулдаг. Бид сум хөгжүүлэх хөтөлбөрт хамрагддаг ч байрны хувьд бэрхшээлтэй байдаг. Өрхийн үйлдвэрлэлээ “Үндэсний урлал” гэсэн оёдлын цех болгон өргөжүүлэхээр ажиллаж байна. Манай бүтээгдэхүүнийг Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Рашаант, Дэлгэрхангай болон зэргэлдээх сумдын иргэд худалдан авдаг. Өнөөдрийн ажил хувиараа хөдөлмөр эрхэлдэг биднийг төдийгүй, бизнес эрхлэхээр ажиллаж байгаа хүмүүсийг дэмжсэн ажил болж байна. 99918489, 91718489, 88998489 гэсэн утсаар холбогдож хамтарч ажиллаарай гэж хүсэх байна”.

    Баянцогт сумын Засаг дарга М.Шаарийбуу “Сум болгоны онцлог байдгийг харлаа. Манай сумынхан дээл, хантааз, чацарганы суулгац, төмс, ногоон сонгино, өрөм, тараг гэх мэтчилэн 20-иод төрлийн бүтээгдэхүүнтэй ирсэн. Цагаан идээ, төмс сонгиноо зарчихлаа. Энд авчирсан мотоциклийн обудь нь Дунд уртын эх компанийн бүтээгдэхүүн. Тэд хөнгөн цагааны хайлшаар обудь хийж өөрийн гэсэн худалдан авагчтай болсон. Мөн Могол ноос компани эсгий хийхээс гадна барилгын арматур хийж, барилгын компаниудад нийлүүлдэг. Чуулганд хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, зохистой хөдөлмөрийг хэвшүүлэх тухай онцолж байна. Сум орон нутгийн онцлогт тохируулсан хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж ажиллая л гэж бодож байна” гэлээ.

    Хөдөлмөр сонин 

    Т.Эрдэнэ

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!