MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Б.Бат-Амгалан: Эзнээ олоогүй зээлийг эргүүлэн татна

    Б.Бат-Амгалан: Эзнээ олоогүй зээлийг эргүүлэн татна

    2013-06-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Сум хөгжүүлэхэд зориу­лагдсан “Сум хөгжүүлэх сангийн” зээлийн хэрэгжилтийн талаар хөдөөгийн иргэд, малчдын, сумын төвийн иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлын төвшинг бууруулах, мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн хөгжлийг сайжруулахад зориулагдсан “Сум хөгжүүлэх сангийн зээлийн хэрэгжилтийн” төслийг  Хөдөлмөрийн яамнаас танилцууллаа. Энэ үеэр Жижиг дунд үйлдвэрлэлийн үйлдвэр хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалантай ярилцлаа. 

    Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй байлгахыг УИХ-ын байнгын хорооноос үүрэг болгосон. Энэ ажил ямар явцтай байна вэ?
            -Сум орон нутагт хэрэгжиж байгаа “Сум хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгохоос гадна тэдний эрхзүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм. Энэ нь тухайн төсөл шалгаруулах комисс, сум хөгжүүлэх төслийг хүлээж аваад сумынхаа ард иргэдээр хэлэлцүүлэх арга барилыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. УИХ-аас авсан үүрэг чиг даалгавар бий. 330 сумын сум хөгжүүлэх сангийн 2011-2013 онд хэн хэдэн төгрөг авсан мэдээллийг Хөдөлмөрийн яаманд онлайнаар хүргэсэн байгаа. Мөн энэ талаарх мэдээллийг УИХ-аас аймаг, сум, багийн мэдээллийн самбарт ард иргэдэд ил тод байрлуул гэсэн хүсэлт ирүүлсэн. Яагаад гэвэл төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа ард нийтэд ил тод байна гээд журамд заагаад оруулчихсан.  Сум дүүрэг хөдөө орон нутагт ажилахдаа энэ чиглэлийн ажлыг давхар хянаад явах юм. Ингэснээр сум хөдөө орон нутгийнхны худалдаа наймаа хийх эрхзүйн орчинг нээлттэй болгож өгөх гэж байгаа юм. Энэ нь тухайн төсөл сонгон шалгаруулах комисс төслийг хүлээж аваад энэ арга барилыг нэвтрүүлэхээр зорьж байна. Тухайн сумын эдийн засгийн мөрийн хөтөлбөрт нь нэмэртэй, хөдөөгийн иргэд багийн, малчдын төлөөлөлтэйгөө ирсэн байх ёстой. Одоогийн байдлаар 11 төсөл ирсэн байна. Эхний ээлжинд 50 сая төгрөгөөр санхүүжүүлнэ. 
    Ил тод байлгана гэхээр мэдээллээ гаргаад л болох уу. Зээлийн хугацаа, хүүгийн талаар танилцуулах уу?
           -Энэ нь тухайн сумын, орон нутгийн эдийн засгийн мөрийн хөтөлбөрт нь ач холбогдолтой, Засаг даргын мөрийн хөтөлбөрт нь нийцсэн төслийг шалгаруулна. Соёлын төвдөө сумын иргэдээ цуглуулж байгаад, хөдөөгийн иргэд багийн даргын төлөөлөлтэй хэлэлцүүлэхийг шаардаж байгаа. Ингэснээр хамгийн гол нь ил тод байна гэж үзсэн. Сум хөгжүүлэх зээл нь хамгийн хөнгөлөлттэй зээл байгаа юм. Тус зээл гурван жилийн хугацаатайгаар гурав хүртэлх хүүтэйгээр олгодог зээл. Банкаар дамждаггүй. Барьцаа хөрөнгийг банкны тавьж буй шиг өндөр хэмжээнд шаарддаггүй. Тухайн сум, орон нутагт нь эрх мэдлийг олгосон зээлийн эх үүсвэр юм. 2011 оноос хойш сум хөгжүүлэх зээлийг олгож байна. 

    Одоогийн байдлаар сум хөгжүүлэх сан хэчнээн төгрөгийг зарцуулаад байгаа бол. Үр дүн нь харагдаж байна уу?
         -2011-2013 онуудад тус бүр 24 тэрбум нийт 72 тэрбум төгрөгийг 330 суманд хүн амын тооноос нь шалтгаалаад олгосон. Хамгийн бага хүн амтай суманд 50 сая төгрөг, их хүн амтай аймгийн төв болох Сайншанд, Замын-Үүд зэрэгт 265 сая төгрөгийг хуваарилсан. Үүнийг манай хөдөөгийн иргэд ялгааг нь ойлгохгүй байх шиг байна. “Сум хөгжүүлэх сан” нь орон нутгийн хөгжлийн сангаас ялгаатай. Тухайн сумын хөгжлийн бодлого, Засаг даргын мөрийн хөтөлбөртэй уялдсан, тухайн сумандаа ажлын байр бий болгохуйц эдийн засгийн хувьд дорвитой хувь нэмэр оруулахуйц байх ёстой. Тухайн сумын хөгжлийн төвшинг дээшлүүлэх хямдхан төсөл юм. 

    Хөдөөгийн иргэд болон жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид банкнаас зээл авахад барьцаа хөрөнгийн асуудал тулгардаг. Үүнийг шийдэхэд ямар үүрэгтэй оролцож байна?

         -Барьцаа хөрөнгийн асуудлыг банкаар дамжуулахгүй зээлийн эх үүсвэрийг шийдэж өгснөөрөө Монгол Улсын Засгийн газраас хөдөөгийн малчид, сумын төвийн иргэдэд нэлээд ойртсон, хэрэгтэй эх үүсвэрийг баталж өгсөн. 2012 оны санхүүжүүлэгдсэн 24  тэрбум төгрөгийг арванхоёрдугаар сарын 20-ны үеэр бүх сумдуудаар хүргүүлсэн байгаа. Сумын төсөвт оройтож орсон шалтгаан нь сонгууль болж байсантай холбоотой байсан. Энэ жилийн 24 тэрбум төгрөгийг сарын эхэнд буюу гуравдугаар сард сум орон нутгийн төсөвт шилжүүлсэн. Энэ оны 24 тэрбум төгрөгийг гуравдугаар сард тодорхой хуваарийн дагуу бүх сумдаар хүргүүлсэн. Хамгийн бага хүн амтай сумдад ойролцоогоор 100 сая төгрөг хуваарилагдсан байгаа. Энэ бол хөдөөгийн иргэдэд хамгийн хэрэгцээтэй зээлийн эх үүсвэр юм. Оны эхэнд төсөвт суулгах учир нь бүтээн байгуулалт, худалдаа үйлчилгээ явуулахад улирлын шинж чанартай үйл ажиллагааг явуулдаг учраас эрт олгогдох ёстой гэсэн Хөдөлмөрийн сайдын гаргасан чиглэлийн дагуу ийм шийдвэр гарсан. Ингэснээр илүү оновчтой шийдэл болно гэж үзсэн. 
    72 тэрбум төгрөг зарцуулснаар хэчнээн үйлдвэртэй болсон бэ? 
          -Эх үүсвэр нь их бага хэмжээгээр сумдад очсон. Нэгдүгээр улирлын байдлаар 4599 төслийг дэмжсэн байна. Аймаг сумдаас авсан мэдээллээс харахад, 6500 гаруй ажлын байр бий болсон, 7387 ажлын байрыг хадгалж үлдсэн гэсэн мэдээлэл ирлээ. 72 тэрбум төгрөгийг хөдөөгийн малчдад хүргэхдээ улс төрийн, танил тал, тухайн сумын Засаг дарга, Тамгын газрын зэрэг хэдхэн хүнийг тойрсон, явцуу хүрээнд явагдаж, ард түмэнд мэдээлэл хүрдэггүй, төслийг сонгон шалгаруулах ажлыг хуулийн дагуу явуулдаггүй, сумын иргэдэд зээлийн мэдээлэл хүрдэггүй гэсэн шүүмж газар авсан учраас манай газрын зүгээс шалгалт хийж байна. Өмнө зүүн, хойд баруун бүсийн төлөөлөл болгож гурав гурван суманд ажиллахаар төлөвлөлөө. Шинэчлэлийн Засгийн газрын зорилго нь иргэдэд зориулагдсан ажлын талаарх мэдээлэл нь тэдэнд ил тод байж, шуурхай явагдах ёстой гэж үзэж байгаа. Ер нь төсөл сонгон шалгаруулахдаа ард олноороо ярилцах ёстой. 
    Шалгалтын үеэр ямар зөрчлүүд илэрсэн бэ? 
          -Шалгалтын үеэр маш эмх замбараагүйгээр олгогдсон, тухайн суманд эдийн засгийн ач холбогдол багатай, сумын түүхий эдийн болоод байгалийн нөөц, зээлийн эргэн төлөлтийг тооцохгүйгээр төслүүдийг хавтгайруулан дэмжсэн, олон хүнд хүртээмжтэй байлгах гэсэн шалтагтайгаар төслийн доод хэмжээг хэтэрхий багасгасан байдалтай байсан. Тиймээс сум хөгжүүлэх сангийн дүрэм журмыг шинэчлэхээр ажлын хэсэг гарч ажиллаж байна. Энд зөвхөн Хөдөлмөрийн яам биш, Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэнтэй хамтарсан Хөдөлмөрийн сайд Авлигатай тэмцэх албаны дарга нарын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг гарч байна. Амьдралд нийцэх, тодорхой бус өөр шалтаг шалтгаанаар тайлбарлагдаж байна уу зэрэг журмыг нягтлаад тодорхой, товч, цэгцтэй болгож өгөх юм. Энэ хэрэгжилттэй танилцаад явж байхад төсөл сонгон шалгаруулах комиссыг байгуулахдаа хуулийг ноцтой зөрчсөн тохиолдол гараагүй. Гэхдээ хамаатан садан, хүрээллээ хамруулж буй өрөөсгөл, явцуу зүйл их байсан.  

    Зээлийн эх үүсвэр эзнээ олж чадаагүй бол яах вэ?

           -Мониторинг хийсний дагуу үнэхээр оновчгүй зээл байвал эргүүлэн татна.

    Төсөл сонгон шалгаруулах явц ямар бүрэлдэхүүнтэй байх вэ?  

       -Одоогоор долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Сумын Засаг дарга ахална. Иргэдийн төлөөлөгчийн хурлаас, мөн иргэний төлөөллийг оролцуулна гэж заасан байгаа. 
    Энэ хоёр төлөөллөөс хууль зөрчих асуудал гарч ирэхгүй гэх баталгаа бий юу?
         -Иргэдийн төлөөлөл гэхээр сумын засаг дарга нь орж ирээд суучихдаг. Эсвэл өөрсдийнхөө төрөл саднаа оруулчихдаг. Эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах томоохон төсөл шалгаруулах үйл явц байхад дотор нь ажиллаж буй хүмүүс нь эдийн засгийн мэдлэггүй, мэргэжилгүй, дээрээс нь боловсролгүй хүмүүс байдаг. Дээрээс нь улс төрийн намын дарга нар иргэдийн хурлын төлөөлөгч гэсэн нэрээр төсөл сонгон шалгаруулах коммист орж ирээд суучихдаг. Мөн банкуудын төлөөлөл төсөл сонгон шалгаруулах комисст орж байгаа. 

    Банкуудын төлөөлөл заавал суух ёстой юу?

         -Уг нь банкуудын төлөөлөл оролцмооргүй байгаа юм. Яагаад гэдгийг сумдад ажиллаж байх хугацаандаа хэлсэн. Үнэхээр байж болдог юм бол суман дээр үйл ажиллагаа явуулж буй бүх банкуудын төлөөллийг оруулах хэрэгтэй. Тиймээс сумдад хүрч ажиллах чадвартай Хаан, Хадгаламж зэрэг банкны салбарын эрхлэгчдэд энэ тухай мэдэгдэл хүргүүлсэн. Банкуудыг татан оруулах гэхээр тэд төсөл шалгаруулах үйл ажиллагаанд орж, улмаар төсөл дэмжүүлэх гэж буй хүмүүст банкны тодорхойлолт гаргадаг, харилцагчдыг татан оролцуулах гэсэн шударга бус явдал ажиглагддаг учраас бид журмынхаа дагуу иргэнийхээ гурван төлөөллийг байлгана гэж байгаа юм. Сумын Засаг дарга, түүний орлогч, мөн иргэдийн төлөөлөгчөөс бүрдсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс байна.
    Төсөл сонгон шалгаруулах хороогоо байгуулчихлаа. Одоо хяналтаа яаж тавих вэ?
        -Энэ төсөл шалгаруулах комисс хяналт тавьдаг, ард түмэнд мэдээлэл ил тод, шударга хүрч байгаа эсэх, мөн зээлийн зориулалт нь ашиг сонирхолд нь нийцсэн үгүйд хяналт тавих хяналтын хороо байгуулах шаардлага байгаа. Ихэнх сум төсөл шалгаруулах хороогоо байгуулчихсан хэрнээ хяналтын хороогоо байгуулахгүй байна. Өчигдрийн байдлаар 330 сумаас мэдээлэл авахад 99 сум мэдээллээ ирүүлээгүй. Төсөл сонгон шалгаруулах комисс ямар бүрэлдэхүүнтэй байгуулагдсан, томилогдсон хүмүүсийн тодор­хойлолтыг явуулах шаардлагыг хүргүүлсэн байсан. Ерөнхий сайдад хаягласан гомдол санал 11-11 шууд утсаар их ирж байгаа. Ихэнх нь жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл сонгон шалгаруулахтай холбоотой асуудал байсан. Бид эдгээр санал гомдлыг шийдвэрлэх болно. 
    Монголын мэдээ
     Н.Мөнхгэрэл 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!