MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Сум хөгжүүлэх сан”-аас олгосон зээлийн үр дүнд 6075 ажлын байр шинээр бий болжээ

    “Сум хөгжүүлэх сан”-аас олгосон зээлийн үр дүнд 6075 ажлын байр шинээр бий болжээ

    2013-06-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх газраас 2013 оны 6-р сарын 3-ны өдрийн 12 цагт “Сум хөгжүүлэх сан”-ийн зээлийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ЖДҮХГ-ын дарга Б.Бат-Амгалан болон албаны хүмүүс оролцож өнгөрсөн хугацаанд тус сангийн зээл олголт, эргэн төлөлт, зээл олголтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

    Хөдөлмөрийн яам “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийг 2011 оны Засгийн газрын 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын дагуу олгодог.

    Суманд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих, тэдэнд бага хүүтэй банкны шаардлагаас гадуур зээл олгох, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор  Хөдөлмөрийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/69, 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/38 тоот тушаалаар 2012, 2013 оны “Сум хөгжүүлэх сан”-ийн эх үүсвэрийг тус тус хуваарилаж, төрийн сангийн дансаар дамжуулан сумдад хүргэсэн байна.

    2013 онд 2011 оны зээлийн эргэн төлөлтөөс 2,1 тэрбум, 2012 оны санхүүжилтээс 20,8  тэрбум төгрөг, 2013 оны санхүүжилт 24,0 тэрбум төгрөг нийт 46,8 тэрбум төгрөгийн санхүүжилт төвлөрсөнөөс 4599 төслийг сонгон шалгаруулж, 22.8 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Үүний үр дүнд 6075 ажлын байр шинээр бий болж, 4387 ажлын байр хадгалагдсан байна. Сум хөгжүүлэх сангийн 2013 оны зээл олголт 48,7% байгаа нь хоёрдугаар улирал гэхэд зээл олголт дуусахаар байгааг харуулж байна.

    Зарим сумдад явуулсан хяналт шалгалтын ажлаар, 2012-2013 онд Сум хөгжүүлэх сангийн зээлийн хэрэгжилттэй танилцаж, сумдын төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүн, төсөл сонгон шалгаруулсан байдалтай танилцаж үзээд “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг шинэчлэх, уг зээлийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэх, төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод байдлаар зохион байгуулах талаар анхаарч ажиллах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсаны дагуу 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн сайд, Авилгатай Тэмцэх Газрын даргын хамтарсан А/66, А/33 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллалаа.

    Хөдөлмөрийн Яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын төлөөлөл хөдөө орон нутагт, баруун гурван аймгийн 6 суманд томилолтоор ажиллаж, Сум хөгжүүлэх сангийн зээлийн хэрэгжилтийн байдалтай танилцахад, дараахи нөхцөл байдалтай байна.

    -  Сум хөгжүүлэх сангийн зээл нь орон нутагт хэрэгтэй, эрэлт ихтэй боловч, иргэдэд зээлийн мэдээлэл хүрдэггүй, сонгон шалгаруулалт шударга бус явагдаж байгаа тухай гомдол 1111 төвд ирсээр байна, 

    -  Сумын засаг даргаар ахлуулсан төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь хуулийн дагуу байгуулагдахгүй, зөвлөлийн гишүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй, 

    -  Сумын хөгжлийн бодлого, сумын засаг даргын мөрийн хөтөлбөртэй уялдаж байгаа эсэх нь тодорхойгүй

    -  Сумын ИТХ-аас Хяналтын зөвлөл байгуулан зээлийн хэрэгжилтэнд хяналт тавих ёстой боловч, ИТХ-ийн төлөөлөгчид нь Төсөл сонгон шалгаруулах зөвлөлд “иргэний төлөөлөл” болон орох явдал их байна.

     “СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН”-ГИЙН ЗЭЭЛИЙН МЭДЭЭ

    Мэдээ ирүүлээгүй 6 сум:

    Говь-Алтай аймгийн Жаргалан, Увс аймгийн Давст, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Цэцэрлэг, Архангай аймгийн Хашаат сумдууд мэдээгээ ирүүлээгүй.

    Дутуу, буруу мэдээ ирүүлсэн 10 аймаг:

    Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий

    Мэдээлэл гүйцэт ирүүлсэн 11 аймаг:

    Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс

    Эдгээрээс эргэн төлөлтийн мэдээг буруу болон дутуу гаргасан сумд

    Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Түмэнцогт, Төв аймгийн Эрдэнэсант, Сүмбэр, Увс аймгийн Давст, Улаангом, Булган аймгийн Баян-Агт, Хишиг-Өндөр

    Дараах шалтгааны улмаас зарим сумд 2012, 2013 онд зээлийг олгоогүй байна.

    2012 онд:

    Ø  2012 оны санхүүжилт 12 дугаар сард орж ирсэн нь СХС-ын зээл олголт удааширахад нөлөөлсөн.

    Ø  Нэгдүгээр сарын 15-31 хооронд Төрийн сангийн гүйлгээ хийгддэггүй.

    Ø  Орон нутгийн сонгуультай холбоотойгоор сумын удирдлага солигдсон.

    Ø  Ховд аймгийн хувьд Засаг даргаас чиглэл өгсөний дагуу 03 дугаар сарын 01-нээс зээлийг олгож эхлэсэн. Учир нь өвлийн улиралд зээлийг зориулалт бусаар ашигдах явдал их байдаг байна.

    2013 онд:

    Ø  Тайлант хугацаанд төсөл шалгаруулах зөвлөл байгуулагдан, төслийг хүлээн авч судлаж байна.

    Ø  Баян-Өлгий аймагт иргэдийн бичиг баримт бүрдүүлэх ажил удааширалтай байна.

    Ø  Төв аймгийн Баянчандмань сум хөгжүүлэх сангийн төсөл шалгаруулах зөвлөл байгуулагдаагүй.

    Ø  Төв аймгийн Батсүмбэр сумын засаг дарга авилгалтай тэмцэх газарт шалгагдаж байгаа учир төрийн сан нь хаагдсан байна.

    Ø  Говь-Алтай аймгийн хувьд 2012 оны сум хөгжүүлэх сангийн санхүүжилт нь 2012 оны 12 сард орсон, оны төгсгөл болсон байсан учир санхүүжилтээс 2013 оны эхний 1-р улиралд зээлийг олгосон. 2013 оны санхүүжилтыг  сумдуудад 4-р сард хуваариласан, төслөө хүлээн авч хэлэлцэх шатандаа ажлаа зохион байгуулж байна. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!