Завхан Аймгийн хөдөлмөрийн хэлтэс аймгийн
засаг даргын тамгын газар, ажил олгогч эздийн холбоо, үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран “Хөгжлийн тулхүүр” чуулга уулзалтыг
2013 оны 5-р сарын 31 -ны өдөр аймгийн хүүхэд залуучууд гэр бүл хөгжлийн
хэлтэсд зохион байгууллаа. “Ажилтай
орлоготой монгол хүн”
хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй тус чуулганд 24 сумын засаг дарга нар сумдын хөдөлмөр
эрхлэлтийн мэргэжилтнүүд болон аймгийн засаг дарга Жамъянтив,Хөдөлмөрийн хэлтсийн дарга Бибиш тэргүүтэй
аймаг, сумын удирдлагууд
оролцлоо. Ажил орлоготой иргэнийг нэмэгдүүлэх, тэр дундаа залуу хүмүүсийг дэмжин мэргэжилтэй, ажил орлоготой болгох зорилготой энэхүү
хөтөлбөрийг Монгол орон даяар
21 аймаг 9 дуурэгт хэрэгжүүлж байгаа юм байна.
Тус чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ажил олгогчдын үүрэг оролцоо, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оролцоо, ажлын байр бий болгоход татварын бодлогоор дэмжих чиглэл, мөн цаашлаад тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үйлдвэрчний эвлэлийн оролцоо гэсэн илтгэлүүд тавьсан байна.
Мөн чуулганы хүрээнд Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн, ажил хайгч иргэдийг бүртгэх, ажил олгогч байгууллагын захиалгын дагуу ажлын байранд иргэдийг зуучлах үйлчилгээ тус тус явагдлаа. Мөн энэ үеэр аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс “Мэргэжил сурталчилах өдөрлөг”- ийг зохион байгуулсан байна.