Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг
хөгжүүлэх газраас 2013 оны 6-р сарын 3-ны өдрийн 12 цагт “Сум хөгжүүлэх сан”-ийн зээлийн хэрэгжилтийн явцын
талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд Хөдөлмөрийн яамны ТНБД Б.Ганцэцэг, ЖДҮХГ-ын дарга Б.Бат-Амгалан болон албаны хүмүүс оролцож өнгөрсөн хугацаанд тус
сангийн зээл олголт, эргэн төлөлт, зээл олголтын явцын талаар дэлгэрэнгүй
мэдээлэл өгөх юм.
Хөдөлмөрийн яам нь “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийг 2011 оны Засгийн газрын 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын дагуу олгож байгаа. Суманд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих, тэдэнд бага хүүтэй банкны шаардлагаас гадуур зээл олгох, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/69, 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/38 тоот тушаалаар 2012, 2013 оны “Сум хөгжүүлэх сан”-ийн эх үүсвэрийг тус тус хуваарилаж, төрийн сангийн дансаар дамжуулан сумдад хүргэж байгаа юм.