MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Иргэдийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх үүрэг өглөө

    Иргэдийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх үүрэг өглөө

    2017-05-12
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хотын даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн  43 жилийн түүхтэй “Эрдмийн өргөө-58” дугаар сургуульд зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан. Дүүргийн тэргүүний цогцолбор  сургууль нь хичээлийн гурван байртай аж.  Нэгдүгээр байр 1986 онд, хоёрдугаар байр 2001 онд Японы “Өвсний үндэс” төслөөр, гуравдугаар байр нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2015 онд тус тус ашиглалтад орсон байна. Сургуульд дүүргийн 15, 16, 17-р хороо, 19-р хорооны Шарга морьт, Гоодой, Санзай, Хуурай мухар, Баянбулаг, Майхан толгой, Хандгайтын 3000 орчим хүүхэд суралцдаг аж. “Нийт багш нарын 60 хувь нь мэргэжлийн зэрэг цолтой. Боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэнээр багш, сурагчдын хөгжлийг хангахын хамт хүүхдийн номын  ордон, тохилог халуун ус, үсчний газрыг тохижуулан хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй  орчинг бүрдүүлэн ажилладаг. Түүнчлэн БНСУ-ын “WITH” ТББ-ын хөрөнгө оруулалттай олон улсын НАССР систем нэвтэрсэн Монголын анхны жишиг сургуулийн гал тогоотой. Сургуульд анхны  хоолзүйчийг  ажиллуулж сурагчдад эрүүл аюулгүй шим тэжээлээр баялаг хоолоор үйлчлэхийн зэрэгцээ  ШУТИС-ийн оюутнуудын шим тэжээл судлалын лаборатори болдог. Үдийн халуун хоол хөтөлбөрт 1648 сурагч хамрагдаж байгаа” хэмээн захирал Д.Болд сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулсан юм.

    Сургуулийн танилцуулгын дараагаар хотын дарга С.Батболд Сүхбаатар дүүргийн захын хороодын иргэдийн төлөөлөлтэй уулзаж, энэ жил нийслэлд хийх ажлаа танилцуулсны зэрэгцээ тэдний санал хүсэлтийг сонсов. Иргэдийн дийлэнх нь гэр хорооллын дахин төлөвлөлт, гудамж талбайн тохижилтын асуудлыг хөндөн ярьж, шийдвэрлэж өгөхийг хүсч байсан юм. Тэдний асуусан асуултад холбогдох албаныхан тодорхой хариулт өгсөн бөгөөд нийслэлийн Засаг дарга харьяа газар, агентлагын дарга нарт иргэдээс ирсэн санал, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэж байхыг үүрэг болгов.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Сүхбаатар дүүрэгт ажилласныхаа дараа “Өнөөдөр Сүхбаатар дүүрэгт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Тус дүүргийн дийлэнх хэсэг нь хотын төвд байдаг. Хотын төв хэсэгт байрладаг хороод нь дахин төлөвлөлтөд хамрагдсан. Тиймээс өнөөдөр тус дүүргийн иргэдийн хувьд дахин төлөвлөлттэй холбоотой асуудлыг их хөндөн асууж байна. Сүхбаатар дүүрэгт анх удаа дахин төлөвлөлтийн шинэ концепц буюу Сервес центр бүхий нам давхрын орон сууц барих асуудлаар иргэдтэй уулзаж ярилцлаа. Үүнийг иргэд маш эерэгээр хүлээж авч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц удаашралтай байгааг иргэд хэлж байна. Бид газар дээр нь ирээд үйл ажиллагаатай нь танилцаад үүрэг өглөө. Энэ мэт ажиллах юм бол “Цэлмэг ази” ХХК-ийн гэрээг цуцлах асуудпыг хөндөж ярилцана гэдгээ хэллээ. Иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах талаар дүүргийн эмнэлгийнхэнтэй ярилцлаа. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нь менежментийн гэрээгээр ажилладаг. Энэ гэрээний асуудлыг шийдэж, хувьчлалын асуудлыг нэг тийш нь болгож өгөх хүсэлт тавьсан. Үүнд бид гэрээг нь хараад үнэхээр иргэдэд үйлчлэх үйлчилгээ, чанарт ахиц гарсан байвал энэ асуудлыг шийдэхэд ямар ч асуудалгүй гэж үзэж байгаа. Түүнчлэн захын хорооллын иргэд автобусны эцсийн буудлыг сунгах, гудамж, талбайн тохижилт хийх, сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх зэрэг асуудлыг ярьж, санал хүсэлтээ  хэлсэн. Үүнийг бид шат дараатай ажил хийж хэрэгжүүлж шийдэх болно” хэмээв.

    Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Хотын дарга өнөөдөр манай дүүргийн нэлээд асуудал үүсгээд байгаа гол гол газарт ажиллалаа. Энэ онд өмнөх жилүүдэд хийж байсан хөрөнгө оруулалтын ажлуудыг үргэлжлүүлээд хийнэ. Тэр дундаа ногоон байгууламжийг байшин хорооллуудад түлхүү хийхээр төлөвлөсөн. Гэр хорооллын гэрэлтүүлгийг бүрэн шийдэхээр зорилт тавин ажиллаж байна. Гэрэлтүүлгийг 100 хувь шийдсэний дараа камержуулалтын ажлыг эхлүүлнэ. Учир нь гэрэлгүй газар камержуулалтын ажил хийгээд ямар ч нэмэргүй. 2020 он хүртэл Сүхбаатар дүүргийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, камержуулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Сургууль цэцэрлэгийн хувьд хотын даргын 2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрийн дагуу бүх хороог сургууль, цэцэрлэгтэй болгохоор зорилт тавин ажиллаж байна. Манай дүүрэгт сургууль, цэцэрлэггүй 4 хороо бий” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!