MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ГААЛЬ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦОГСДООС АВСАН САНАЛ АСУУЛГЫН НЭГТГЭЛ

    ГААЛЬ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦОГСДООС АВСАН САНАЛ АСУУЛГЫН НЭГТГЭЛ

    2013-05-31
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    ГААЛЬ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД

    ОРОЛЦОГСДООС АВСАН САНАЛ АСУУЛГЫН НЭГТГЭЛ

    2013.05.10                                                                                                                                                              Улаанбаатар

      Зорилго: Гааль-бизнесийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлд гаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид анхаарах чиглэлийг тодорхойлох, улсын төсөв бүрдүүлэхэд гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэгч компаниудын ач холбогдлыг өндөржүүлэх, санал хүсэлтийн үндсэн дээр арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэхэд оршино.

      Санал асуулга авсан хугацаа:

    2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газрын байранд Гаалийн ерөнхий газраас зохион байгуулсан Гааль бизнесийн зөвлөлдөх уулзалт

      Санал асуулгад хамрагдагсад :

    Санал асуулгын хуудсыг Гааль бизнесийн зөвлөлдөх уулзалтад оролцсон нийт 55 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчдөд танилцуулга материалын хамт тараасан ба уулзалтын дараа хайрцагт цугларсан хуудсыг тоолоход бөглөсөн 55 хуудас байсан нь уг арга хэмжээнд төлөөлөгчид идэвхтэй оролцсоныг харуулж байна.

     

      Санал асуулгын дүн:

      Санал асуулга нь нийт 22 асуулттай бөгөөд 3 асуултыг нээлттэй буюу санал хүсэлтийг нь авахаар оруулсан. Асуулт бүрийн хариултын байдлыг авч үзвэл: 

      1. Гааль-Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлд гаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг Та хэрхэн үнэлэх вэ?

    а

    хангалттай 

    4

    7,3%

    б

    боломжийн 

    34

    61,8%

    в

    хэлэхэд хүндрэлтэй байна 

    17

    30,9%


    бүгд

    55

    100

    Энэ асуултад 61,8 нь боломжийн, 7,3 хувь нь хангалттай гэж хариулсан нь гааль бизнесийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь гаалийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн тодорхой хувийг хамарч чадаж байгааг харуулж байна.

      2. Гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлд гаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны дүнд Танай компанийн гадаад худалдааны бараа эргэлтийн үйл ажиллагаанд  ахиц дэвшил гарч байгаа юу?

    а

    тийм

    23

    42,6%

    б

    үгүй

    12

    22,2%

    в

    хэлэхэд хүндрэлтэй байна

    19

    35,2%


    бүгд

    54

    100

    Энэ асуултад гадаад худалдааны бараа эргэлтийн үйл ажиллагаанд ахиц дэвшил гарч байгаа гэж 42,6 хувь нь хариулсан байгаа нь эерэг сайн үзүүлэлт юм.

      3. Гаалийн байгууллагаас Гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлд хэрэгжүүлж байгаа ажлын талаар Та өмнө нь мэдээлэл авч байсан уу?

    а

    хурал, уулзалтад сууж байсан

    10

    16,4%

    б

    хэвлэл мэдээллийн хэрэгслээс

    20

    32,8%

    в

    e-customs.mn сайтаас

    8

    13,1%

    г

    үгүй

    23

    37,7%


    бүгд

    61

    100

      4. Гаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа эрсдлийн удирдлагын хэрэгжилтийг Та хэрхэн дүгнэх вэ?

    а

    хангалттай

    12

    22,2%

    б

    хангалтгүй

    11

    20,4%

    в

    хэлэхэд хүндрэлтэй байна

    31

    57,4%


    бүгд

    54

    100

    Энэ асуултад санал асуулгад оролцогсдын 57,4 хувь нь хэлэхэд хүндрэлтэй байна гэж хариулсан нь эрсдэлийн удирдлагын талаар ойлголт багатай байгааг харуулж байна.

      5. ЭЗИО-ын талаар Та өмнө нь мэдээлэл авч байсан уу?

    а

    тийм

    7

    13,0 %

    б

    үгүй

    47

    87,0 %


    бүгд

    54

    100

    Энэ асуултадсанал асуулгад оролцогсдын 87 хувь нь мэдээлэл авч байгаагүй гэж хариулсан нь ЭЗИО-ын талаарх сурталчилгаа муу байгааг харуулж байна.

      6. Танай компани эдийн засгийн итгэмжлэгдсэн оператор /ЭЗИО/-оор ажиллахаар төлөвлөж байна уу?

    а

    тийм

    26

    57,8%

    б

    үгүй

    19

    42,2%


    бүгд

    45

    100

    5 дахь асуултад 87 хувь нь эдийн засгийн итгэмжлэгдсэн операторын талаар мэдээлэл авч байгаагүй гэж хариулсан боловч 6 дахь асуултад 57,8 хувь ЭЗИО-оор ажиллахаар төлөвлөж байна гэжээ. 

      7. Гаалийн байгууллагаас гаалийн хууль тогтоомжийн талаар өгөх мэдээлэл, зөвлөгөө Таны хэрэгцээ шаардлагад нийцдэг үү?

     

    а

    бүрэн хангалттай

    -

    -

    б

    хангалттай

    16

    29,6%

    в

    хангалтгүй

    30

    55,6%

    г

    мэдээлэл авч байгаагүй

    8

    14,8%


    бүгд

    54

    100

      Энэ асуултад оролцогсдын 55,6 хувь нь хангалтгүй гэж хариулсан нь гаалийн байгууллага хууль тогтоомжийн талаарх мэдээлэл зөвлөгөө өгөх үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэлэг байдлаар хандах шаардлагатайг харуулж байна.

      8. Танд хүргэх мэдээлэл, зөвлөгөө ямар хэлбэртэй байвал дээр гэж үзэж байна вэ?

    а

    тараах материал /брошюр/

    21

    23,1%

    б

    интернэт хандалт /facebook, twitter, site/

    33

    36,3%

    в

    лавлах утас

    12

    13,2%

    г

    зөвлөгөө өгөх үүрэгтэй ГУБ ажиллах

    24

    26,4%

    д

    улирал, сар тутам шинээр гарсан шийдвэрийг хэвлэлд нийтлэх

    1

    1,1%


    бүгд

    91

    100

      Судалгаанаас харахад мэдээлэл зөвлөгөөг бүхий л хэлбэрээр түгээх нь илүү үр дүнтэй болох нь харагдаж байна.

      9. Гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагааны аль шатанд хамгийн их хүндрэл гарч байна гэж Та үзэж байна вэ?

    а

    гаалийн зуучлагч байгууллагын гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн барааг мэдүүлэх явцад

    6

    6,5%

    б

    гаалийн үнэлгээ, барааны ангиллын кодыг тодорхойлж, бичиг баримтын бүрдүүлэлт хийх явцад

    25

    27,2%

    в

    барааг гаалийн байгууллагад шалгуулах явцад

    11

    12,0%

    г

    гаалийн болон бусад лабораторийн шинжилгээ хийлгэхэд

    14

    15,2%

    д

    мэргэжлийн хяналтын байгууллагуудын шалгалтын явцад

    19

    20,7%

    е

    тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас

    10

    10,9%

    ё

    бусад

    7

    7,7%


    бүгд

    92

    100

    Энэ асуултад гаалийн үнэлгээ, барааны ангиллын кодыг тодорхойлж, бичиг баримтын бүрдүүлэлт хийх явцад гэж 27,2, мэргэжлийн хяналтын байгууллагуудын шалгалтын явцад гэж 20,7 буюу хамгийн их хувийг хариулсан байна.

      Бусад гэсэн хэсэгт хариуцсан даргаар цохолт хийлгэх, тээвэр зуучийн байгууллагад бүртгүүлэх, гаалийн зуучлагч байгууллагын хөлс өндөр, хяналтын байгууллагуудын уялдаа муу, шаардагдах бичиг баримт нь тодорхойгүй, хөрш орны гаалийн байгууллагатай ажлын цаг нь нийцдэггүй, хүнд суртал ихтэй зэрэг хүндрэл бэрхшээлийг дурджээ.

      10 .Танай компанид бэлтгэгдсэн гаалийн менежер ажилладаг уу?

    а

    тийм

    25

    47,2%

    б

    үгүй

    16

    30,2%

    в

    бэлтгэж байгаа

    12

    22,6%


    бүгд

    53

    100

      11. “Гаалийн байгууллагаас улсын төсвийг бүрдүүлэх чиглэлд ямар нэмэлт боломжууд байна гэж Та үзэж байна вэ?” гэсэннээлттэй асуултад:

      -Барааны үнэ, тоо хэмжээг буруу мэдүүлж буй аж ахуйн нэгжийг илрүүлэн хариуцлага хүлээлгэх

      - Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, уртасгасан цагаар ажиллуулах

      - Гаальтай машинаас татвар авдаг болгох

      - Ижил бараа импортолдог компаниудын татвар төлөлтөнд хяналт тавих

      - Үйлчилгээгээ шуурхай болгох

      - Гашуунсухайтаар химийн бодис нэвтрүүлдэг болгох

      - Ажлын цагаа баримталж ажиллах

      - Гаалийн хяналтыг сайжруулах

      - Онлайн бүртгэлийн системийг нэвтрүүлэх

      - БДШ-ыг том, жижиг гэж ялгалгүй бүх аж ахуйн нэгжид хийх

      - Хөнгөлөлт чөлөөлөлтийг багасгах,

      - Хамтарсан компаний импортын барааг татвартай болгох гэсэн саналууд өгсөн байна.

      12 .Танай компанийн хууль сахилтын түвшинг Та юу гэж тодорхойлох вэ?

    а

    бүрэн хангалттай

    32

    58,2%

    б

    хангалттай

    18

    32,7%

    в

    хичээж ажилладаг

    5

    9,1%


    бүгд

    55

    100

    Энэ асуултад 90,9 хувь нь бүрэн хангалттай, хангалттай гэж хариулсан байна.

      13 .Танай компани гаалийн зөрчилд холбогдож байсан уу?

    а

    үгүй

    41

    75,9%

    б

    1 удаа

    11

    20,4%

    в

    3-аас дээш

    2

    3,7%

    г

    5-аас дээш

    -

    -


    бүгд

    55

    100

      14. Тийм бол зөрчил гарсан шалтгаан нь юу байсан гэж Та үзэж байна вэ?

    а

    гаалийн хууль тогтоомжийн мэдлэг хангалтгүйгээс

    7

    35%

    б

    гаалийн зуучлагч байгууллагын гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн сайн тайлбарлаагүй

    5

    25%

    в

    гадаад худалдааны бичиг баримт бүрдэл болоогүй, хангалтгүй байснаас

    7

    35

    г

    бусад

    1

    5


    бүгд

    20

    100

      Дээрх хүснэгтээс харахад зөрчил гарсан шалтгаан нь мөн л гаалийн хууль тогтоомжийн мэдээлэл, зөвлөгөө хангалтгүй, гаалийн байгууллагаас гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нарт тавих шаардлагыг өндөржүүлэх шаардлагатайг харуулж байна.

      15. Танай компани татвар төлөх үүргээ шударгаар биелүүлдэг үү?

     

    а

    бүрэн хангалттай

    51

    94,4%

    б

    хангалттай

    2

    3,7%

    в

    боломжийн

    1

    1,9%


    бүгд

    54

    100

      16 .Та гаалийн байгууллагын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ?

    а

    хуулиар хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж байгаа

    7

    13,0%

    б

    ахиц дэвшил гарч байгаа

    32

    59,3%

    в

    хэвийн

    8

    14,8%

    г

    хэлэхэд хүндрэлтэй байна

    7

    13,8


    бүгд

    54

    100

      Энэ асуултад хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, ахиц дэвшил гарч байгаа гэж 72,3 хувь ньдүгнэсэн боловч цаашид сайжруулах шаардлагатай гэдэг нь нийт санал асуулгад оролцогсдын 13,8 хувь нь “хэлэхэд хүндрэлтэй байна” гэсэн хариулт өгсөнөөс харагдаж байна.

      17. Та гаалийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол гаргаж байсан уу?

    а

    тийм

    26

    50%

    б

    үгүй

    26

    50%


    бүгд

    54

    100

      18. Таны гаргасан санал, гомдлыг гаалийн байгууллага шийдвэрлэсэн үү? 

    а

    хугацаанд нь хуулийн хүрээнд шийдвэрлэсэн

    10

    38,5%

    б

    хугацаа хоцроож, хуулийн хүрээнд шийдвэрлэсэн

    6

    23,1%

    в

    гаргасан шийдвэртэй нь манай компани санал нийлээгүй

    6

    23,1%

    г

    шийдвэрлээгүй

    4

    15,4%


    бүгд

    26

    100

      Энэ нь гаалийн байгууллага аж ахуйн нэгж, байгууллагын гаргасан санал, гомдлыг хугацаа хоцроож шийдвэрлэх, шийдвэрлэхгүй байх тохиолдолд байгааг харуулж байна.

      19. Танай компани гаалийн улсын байцаагчид шан харамж өгөх тохиолдол гарч байсан уу?

    а

    үгүй

    31

    57,4%

    б

    хааяа

    19

    35,2%

    в

    удаа дараа

    4

    7,4%


    бүгд

    54

    100

     

      20. Шан харамж өгч байсан бол ямар зорилгоор өгсөн бэ?

    а

    шуурхай үйлчилгээ авахын тулд

    22

    88,0%

    б

    гаалийн үнийг бууруулах/эсхүл нэмэх/

    -

    -

    в

    барааг шалгуулахгүй байх зорилгоор

    -

    -

    г

    шаардлагатай бичиг баримт дутуу байснаас

    3

    12,0%


    бүгд

    25

    100

      Энэ асуултад 88 хувь нь шуурхай үйлчилгээ авахын тулд шан харамж өгсөн гэж хариулжээ.

      21. Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд ямар өөрчлөлтийг нэн тэргүүнд хийх нь зүйтэй гэж Та үзэж байна вэ?

    а

    гаалийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлж, хяналт шалгалтын тоног төхөөрөмж, техник, хэрэгсэл нэмэгдүүлэх

    26

    24,1%

    б

    гаальчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, баталгаагаар хангах

    15

    13,9%

    в

    гаальчдын ёс зүй, харилцааны соёлыг дээшлүүлэх

    27

    25,0%

    г

    гаальчдын мэргэшлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх

    25

    23,1%

    д

    бусад

    15

    13,9%


    бүгд

    108

    100

      Энэ асуултадоролцогсод 2-3 сонголтыг зэрэг дугуйлсан бөгөөд “бусад” гэсэн хариултад дараах саналуудыг бичжээ.

      - Гаалийн хилээр нэвтэрч буй барааны үнийн харьцуулсан судалгаа хийж худал мэдүүлж буй аж ахуйн нэгжийг татварын байгууллагатай хамтран шалгах

      - Ажилд хандах хандлагыг өөрчлөх

      - Гаалийн бүрдүүлэлтийн шуурхай болгох, урьдчилсан бүрдүүлэлт хийх

      - Интернет бүрдүүлэлтийг хялбар болгох

      - Гаальчдын авлига авдаг асуудлыг нэн тэргүүнд зогсоох

      - ГУБ нарын ажлын цагийг байнга хянах

      - Хяналт шалгалтын дэс дараалал бусад үйл ажиллагаатай уялдаж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх

      - Бүрдүүлэлтийн программ үе үе гацаж байгааг засах, интернетийн хурдыг нэмэх, тог баригчтай болгох

      - Албан ёсны дистрибьютер компанийн импортолдог барааны үзүүлэлтүүдийн талаарх мэдээллийг ГУБ нарт хүргэж байх

      - Гаальчдын үйл ажиллагааг хянах дотоод хяналтыг боловсронгуй болгох

      - Гаалийн лабораторийн үйл ажиллагааг сайжруулах

      22. “Гаалийн тухай хууль болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажил хийгдэж байгаа бөгөөд Та ямар асуудлыг оруулах саналтай байгаа талаараа бичнэ үү” гэсэн нээлттэй асуултад дараах саналуудыг өгсөн байна.

      - Монголд үйлдвэрлэх боломжгүй бараа бүтээгдэхүүний импортыг дэмжих

      - НӨАТ-ыг гаалийн байгууллага хураан авч байгааг болиулах, хувааж төлөх талаар заалт оруулах

      - Цахим үйлчилгээг нэвтрүүлэх

      - Хяналтын байгууллагуудыг зааг ялгааг гаргах

      - Ялгаатай тариф хэрэглэх

      - Хилийн боомтуудын асуудлыг цогцоор нь шийдэх

      - Согтууруулах ундааны ангиллыг нарийвчлах

      - Түр горимоор нэвтрүүлсэн барааны хугацааг сунгах заалт оруулах

      - Хууль сахилтын түвшин өндөр аж ахуйн нэгжийг дэмжих

      - ЖДҮ эрхлэгчдийг дэмжих

      - Зөрчил гаргаж байгаагүй аж ахуйн нэгжийн бүрдүүлэлтийг саадгүй хийх, үнэлгээг баримтын дагуу хийх

      - Гаалийн байгууллагаар тогтмол үйлчлүүлдэг, зөрчилгүй компанийг ногоон гэрлийн болгох

      - Өргөн хэрэглээний бараанаас бусад тоног төхөөрөмж, тусгай зориулалтын сэлбэгийг жишиг үнээр үнэлэхгүй байх

      - Гаалийн лабораторийн үйл ажиллагааг өөрчлөх, хүнд суртлыг арилгах, онцгой татвартай барааг лабораторийн дүгнэлтэд хамруулахгүй байх

      - Гаалийн байгууллагын улсын төсвийн орлогыг бүрдүүлэх үүргийг хасах

      - ГТХ-ийн 293.2-д зөрчлийг санаатай болон болгоомжгүйгээр үйлдсэнд адилхан хариуцлага хүлээж байгааг өөрчлөх

      - Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчийн оролцоог нэмэгдүүлэх замаар харилцан үр ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх

      - Хувийн хэрэгцээндээ оруулж ирсэн сэлбэг, урамшууллын бараанд татвар төлдөгийг өөрчлөх

      - Автомашины онцгой татварын хэмжээг бууруулах, дистрибьютер компанийн автомашины онцгой татварыг хөнгөвчлөх

      -  Гаалийн зуучлалын бие даасан хууль гаргах зэрэг болно.

    Санал асуулгын хуудсаар оролцогсдоос тавьсан саналуудыг Гаалийн ерөнхий газар судалж шийдвэрлэх талаар тодорхой арга хэмжээг авахаар ажиллаж байна.  

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    БУЯНТ-УХАА ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР “АЖ АХЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    2018-05-24 20:20:09

    МОНГОЛ УЛСЫН ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ, БНХАУ-ЫН ГЕГ-ЫН ДАРГА НИ ЮҮЭ ФЕН НАР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

    2018-04-10 22:05:49

    Ашиг сонирхолын зөрчил

    2018-04-01 21:14:54

    Anti corruption

    2018-04-01 21:13:57

    Гаалийн бүсгүй

    2018-04-01 21:12:19

    Гаальчин бүсгүй

    2018-04-01 21:11:30

    “ШАЛГАЛТ-2018” ТУСГАЙ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    2018-04-01 20:56:03

    ГЕГ- ЫН ХАМТ ОЛОН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

    2018-04-01 20:46:51

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!