Дүүргийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт иргэдийн орон сууцаар хангах, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх чиглэлээр нэлээд ажлууд хийгдэхээр тусгагдсан. Энэ дагуу багагүй ажлууд хийгдэж эхлээд байгаа бөгөөд өнөөдөр “Алтай хангай бүрд” ХХК Багануур дүүрэгт анх удаа 12 давхар гурван блок, худалдаа үйлчилгээний төв бүхий барилгыг барихаар шав тавьлаа. Шав тавих ёслолын ажиллагаанд дүүргийн Засаг дарга М.Гончигжав, Засаг даргын орлогч Г.Цамбагарав, “Алтай хангай бүрд” ХХК-ний ТУЗ-ийн дарга н.Ганболд нар оролцлоо. Энэхүү барилга нь 2016 онд ашиглалтанд орох бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан баригдах юм байна.