Хууль эрхзүйн үндэс:
“Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль. (2001 он)
“Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” хууль. (2004 он)
“Монгол мал” Үндэсний хөтөлбөр. (2010 он)
Мал бүртгэлжүүлэх ажлын зорилго
Ø Мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлэх нь мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдхүүний гарал үүсэл, эрүүл мэнд аюулгүй байдлыг тодорхойлох.
Ø Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулж, гадаад дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.
Ø Монгол улсад үржүүлж байгаа малыг ялган тэмдэглэх, тэдгээрийн удам гарвал, ашиг шим, үржил, эрүүл мэндийн үзүүлэлтийгбүртгэн авах
Ø Шилжилт хөдөлгөөнийг хянах, мэдээлэх
Ø Хүнсний аюулгүй байдал, түүнд тавих хяналтыг сайжруулах
Ø Малын хулгайтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх
Мал аж ахуйн салбарт бүртгэл мэдээллийг нэвтрүүлэх шаардлага, ач холбогдол
АА салбар дахь хууль
Ø Мал аж ахуйн салбар дахь хууль тогтоомжийг боловсронгуй болгох
Ø Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх,анхан шатны нэгжийг бэхжүүлэх,мэргэжилтэн болон малчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, үйлдвэрлэлд дэвшилтэт технологыг нэвтрүүлэх
Ø Цөм сүргийг үржүүлэх, Удам зүй, үржүүлгийн ажлыг ШУ-ны үндэслэлтэй явуулах, хүртээмж үр дүнг дээшлүүлэх
Ø Малын удмын санг хамгаалах, биотехнологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэх, малын бүтээмжийг нэмэгдүүлэх
Ø Мал, малын гаралтай түүхий эдийн бэлтгэлийн системийг боловсронгуй болгох,
Ø Мал, малын гаралтай түүхий эд,бүтээгдэхүүний чанараас хамаарсан эдийн засгийн урамшуулал бий болгон хэрэгжүүлэх,
Ø МАА-н үйлдвэрлэлийн маркетингийг сайжруулах, зорилтот зах зээлийг хөгжүүлэх зэрэг ач хобогдолтой юм.
Мал бүртгэлжүүлэх ажлын явц, цаашдын зорилт
2012 оны эхний хагас жилийн байдлаар нийт 4643152 малыг ээмэгжүүлэн бүртгэлжүүлж 361816малыг мэдээллийн санд бүртгэсэнмэдээтэй байна. Хөдөө орон нутагт мал бүртэлжүүлэх ажил ид хийгдэжбайна.
2013 онд шинээр 1,8 сая мал, 2014 онд 5,5 сая мал, 2015-2016 онд 17 сая малыг бүртгэлжүүлэн ээмэгжүүлж мэдээллийн санд оруулах зорилт тавин ажиллаж байна.
Мал бүртгэлжүүлэх ажлын үр дүн
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ, МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ГАЗАР
2013 ОН