MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Газрын хуулийн шинэтгэл

    Газрын хуулийн шинэтгэл

    2013-05-30
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсанМонгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэж, өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэд оруулах бодит боломжийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн газрыг гэрчилгээжүүлэх” гэсэн бодлогын зорилтын хүрээнд “Газрын харилцааны шинэтгэлийг хийх"гэж заасныг үндэслэн хуулийн төслүүдийг боловсруулав.

    Хуулийн төслийг 2008-2012 оны парламентийн үед хэлэлцэхэд зарчмын зөрүүтэй томьёоллоор гишүүдээс гаргасан саналуудыг нэмж, Хууль зүйн сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтран баталсан үзэл баримтлалын хүрээнд боловсруулж, бусад яамдын саналыг тусгасан болно. Хуулийн төслүүдийг өдөр тутмын хэвлэлд нийтэлж, хуулийн цахим хуудсанд байрлуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлж, ажлын хэсгийнхэн мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг удаа дараа хийсэн болно. 

    “Газрын тухай”, “Газрын төлбөрийн тухай”, ”Газрын кадастрын тухай”, “Геодези, зураг зүйн тухай” хуулиудыг шинэчилсэн төслийгболовсруулан Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлээд байна.

    Газрын тухай хууль. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 8 бүлэг, 80 зүйлтэй бөгөөд дараахзарчмын шинжтэй асуудлууд тусгагдсан. Үүнд:

    -  Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн зохицуулалтыг нарийвчлан тодорхойлсон бөгөөд сум, дүүргийн Засаг дарга гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх, уг эрхийг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрхийн хугацаагсунгах шийдвэр гаргах, бусад тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох;

    -  Газрын нэгдмэл сангийн тайланг жил бүр Засгийн газарт танилцуулж, Улсын Их Хурлаар 2 жилд 1 удаа хэлэлцүүлэх;

    -  Улс, орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллага, мөн гэр бүлийн гишүүд хамтын хэрэгцээний газрыг концессын гэрээгээр эзэмших, нийтийн зориулалттай орон сууц барих зориулалтаар газрыг эрх бүхий Засаг дарга шууд олгодог, аж ахуйн үйл ажиллагааны зориулалтын газрыг дуудлага худалдаа, уралдаант шалгаруулалтаар олгох, газрыг зөвхөн газрын төлөвлөлтийн бүс, түүний стандартад нийцсэн төслийг үндэслэн эзэмшүүлэх;

    -  Ашигт малтмал, газрын тос, байгалийн хий ашиглах зориулалттай газрыг газрын  нэгдмэл сангийн ангилалд шинээр нэмж тусгаж байна. Ашигт малтмалын ашиглалтын 1208 лицензийн 631,5 мянган га талбай, хайгуулын 2696 лицензийн 23173,2 мянган га газар хамрагдаж байгаа нь шинээр ангилал болгох үндэслэл болж байна. Ашигт малтмал, газрын тос, байгалийн хий хайх, ашиглах тусгай зөвшөөрөлавсан этгээд Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших, ашиглах хүсэлт гаргаж тухайн шатны Засаг даргатай гэрээ байгуулахдаа тухайн орон нутгийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыналиваа нэг үйл ажиллагаа явуулахад саад учруулахгүй байх, малчдын эрх ашгийг хангах, худаг, ус ашиглах, зам, шугам сүлжээ тавих, нөхөн сэргээлт хийх асуудлыг тусгах, хайгуулын лиценз авахад иргэдийн саналыг заавал авах;

    -  Одоогийн хуулиар Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж газар ашиглах эрхийн зохицуулалт орхигдсоныг тодорхой зориулалтаар 5 хүртэл жилийн хугацаатай ашиглуулах;

    -  Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын нөөц газартай байх, түүнийг Засгийн газрын шийдвэрээр эзэмшүүлж, ашиглуулах;

    -  “Улсынгазарзохионбайгуулалтынерөнхийтөлөвлөгөө”-г үндэслэсэн “Аймаг, нийслэлийнгазарзохионбайгуулалтынерөнхийтөлөвлөгөө”, “жилийнгазарзохионбайгуулалтынтөлөвлөгөө” гэсэн 3 шатны төлөвлөлтийг суурь судалгаан дээр үндэслэн иргэдийн оролцоотойгоор хийх;

    Газрын төлбөрийн тухай. Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 1 бүлэг, 12 зүйлтэй бөгөөд дараахзарчмын шинжтэй асуудлууд тусгагдсан. Үүнд:

    -  Газрын суурь үнэ, газрын төлбөрийн хувь хэмжээг зах зээлийн бодит үнэ, газар ашиглалтын зориулалт, газрын үр өгөөж, байршил, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тогтоохоор өөрчилсөн бөгөөд хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог болон хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний бүсчлэлд харгалзах газрын жишиг үнийг газар ашиглалтын зориулалт тус бүрээр Засгийн газар тогтоох, үүнд зах зээлийн үнийг харгалзах;

    -  Эдлэн газрын үнийн 70 хувьд газрын төлбөр ногдуулах бөгөөд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээг өсгөж, бууруулж болох зохицуулалтыг тусгасан;

    Газрын кадастрын тухай хууль. Газрын кададстрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 бүлэг, 55 зүйлтэй бөгөөд дараахзарчмын шинжтэй асуудлууд тусгагдсан. Үүнд:

    -  Газрын кадастр нь газрын бүртгэлийн цогц үйл ажиллагаа байхыг томьёолж, газрын нэгдмэл сангийн ангилал бүрээр нарийвчлан бүртгэх, газар эзэмших, ашиглах, өмчлөх үйл ажиллагаанд төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн оролцох процессыг хуулийн төсөлд тусгасан;

    -  Газрын үнэлгээг олон улсын стандарттай нийцүүлэх, газрын үнэлгээний үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлж, олон улсын жишигт нийцсэн, өөрийн орны онцлогт тохирсон үнэлгээний тогтолцоог бий болгох, газрын шинж байдал, онцлог зориулалтыг харгалзан тогтоох;

    -  Газрын үнэлгээг эзэмшигч, ашиглагч, өмчлөгчийн оролцоотой тогтоож 3 жил тутам шинэчлэн бүртгэх;

    Геодези, зураг зүйн тухай хууль. Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 4 бүлэг, 17 зүйлтэй бөгөөд дараахзарчмын шинжтэй асуудлууд тусгагдсан. Үүнд:

    -  Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн дагуу 1:100000-аас илүү нарийвчлалтай байр зүйн зураг төрийн нууцад хамаарах тул байр зүйн зургийг тусгай болон нийтийн хэрэгцээний гэж ангилан, нийтийн хэрэгцээний зургийн агуулга, үзүүлэлтийг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батлах, мөн бүх шатны төлөвлөлтийн явцад иргэн, хуулийн этгээд байр зүйн зургийг ашиглах боломжийг бүрдүүлэх;

    -  Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх нөхцөл шаардлага,стандартыг тогтоож энэ үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн;

    -  Геодези, зураг зүйн ажлыг солбицол, өргөрөг, уртраг, (өндөр, тусгаг), масштаб, дүрслэххавтгайнтогтолцоонд гүйцэтгэж мэдээллийг тоон болон бусад хэлбэрээр геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд хүлээлгэж өгч байхзэрэг өөрчлөлтүүд орж байна.

    Захиргаа, хяналт шинжилгээний хэлтэс


    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Газрын харилцаа геодези, зураг зүйн газар аймгуудын ГХБХБГ-ын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт хийлээ.

    2015-01-23 08:19:37

    “Нийслэлийн нутаг дэвсгэрийн 3 хэмжээст зураг хийх, нийслэлд болон 21 аймагт өгөгдлийн мэдээллийн дэд сан байгуулах ГХГЗЗГ-т мэдээллийн нэгдсэн санг үүсгэх” сургалт зохион байгуулагдаж байна.

    2015-01-22 06:01:17

    Салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2014

    2014-03-05 04:27:08

    УИХ дахь “Шударга ёс” бүлгэм ажлын айлчлал хийв

    2014-03-05 04:22:16

    Салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2014

    2014-03-05 04:14:30

    Ийгл телевизэд өгсөн ярилцлага

    2014-02-20 06:14:24

    Шинжлэх ухаан, технологийн их сургуультай уулзалт зохион байгууллаа

    2014-02-20 04:33:35

    Газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын чиглэл

    2013-05-30 07:37:47

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Эрчим хүчний салбар өртөг зардлаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлсний дараа үнэ тарифын асуудлыг ярих ёстой
    2025-07-16 16:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар тусгай олимпыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ
    2025-07-14 18:06:00
    Уяачдын наадмын үеэр Үндэсний их баяр наадмын түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагналыг нь гардууллаа
    2025-07-13 15:26:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ
    2025-07-12 15:13:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа
    2025-07-11 15:28:00
    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2025-07-10 15:31:00
    Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслол боллоо
    2025-07-10 13:04:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-07-09 19:25:00
    Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
    2025-07-09 15:13:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!