MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын чиглэл

    Газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын чиглэл

    2013-05-30
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэж, өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэд оруулах бодит боломжийг бүрдүүлэх” бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус газраас газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлж, хувийн өмчийн газрыг хөгжүүлэн, иргэдийн амьдрах, ажил хөдөлмөр эрхлэх тав тухтай орчин бүрдүүлэх, салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгыг хэрэгжүүлэх ажлын чиглэлийг боловсруулан хүргүүлж байна.

    1.Хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд:

    1.1.Үндсэн хууль болон бусад хуулиудаар олгогдсон Монгол улсын иргэний газар өмчлөх эрхийг хангах үүднээс хуулийн дагуу эзэмшиж, ашиглаж /өмчлөх де-факто эрхтэй/ байгаа гэр бүлийн хэрэгцээний болон хувийн өмчлөлийн нэг давхар нийтийн орон сууцны хашааны газар, зуслангийн газрыг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.1, Засгийн газрын хуралдааны 2003 оны 4-р сарын 16-ны өдрийн 22-р тэмдэглэлд тусгагдсан чиглэлийн хавсралтын б-д заасны  дагуу иргэдэд өмчлүүлэх ажлыг зохион байгуулах;

    1.2.Өмчийн эрхийг хадгалах зарчмаар хувийн өмчийн газарт суурилсан, нийтийн болон иргэний эрх ашигт нийцсэн хот төлөвлөлтийн зарчимд шилжих;

    1.3.Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахтай уялдуулан орон нутгийн хэмжээнд газар өмчлүүлэх ажлыг түр зогсоосон үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, холбогдох арга хэмжээг авч ажиллах;

    1.4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, өмчилж буй инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бий болгох, иргэд өмчийн газраараа хувь нийлүүлж нийтийн орон сууц барих, хот суурины гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, тэгэхдээ газрын асуудлыг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32, 33 дугаар зүйл, Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан газрын зохицуулалтыг сервитутын харилцаагаар зохицуулах, аль болох нөхөн олговор, зардал бага гарахаар оновчтой төлөвлөх;

    1.5.Өмчлүүлэх “газрын нөөцгүй” болсон орон нутагт хот, суурины ангилалыг нэмэгдүүлэн, ангилал шилжүүлэх (төвийн тэг гортигийн газрыг тэлэх) үндэслэлийг боловсруулж “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн 18-р зүйлийн 18.1.2-д заасан “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах”, 20 дугаар зүйлийн 20.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэсэн заалтыг иш үндэс болгон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлэх;

    1.6.Аймаг, сум, багийн хилийн цэсийг өөрчлөх шаардлагатай нөхцөл, үндэслэлийг “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 3, 4-р зүйлүүдийг нийцүүлэн боловсруулж шийдвэрлүүлэх;

    1.7.Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхэд, амьжиргааны доод түвшний орлого бүхий иргэний газар өмчлөлтэй холбоотой гарах зардлыг нийгмийн хамгааллын асуудал хариуцсан байгууллага, улсын бүртгэлийн хэлтэс, кадастрын зураглалын байгууллагуудтай хамтарч шийдвэрлэх, газар дээр нь иргэдэд хүрч үйлчлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах;

    1.8.Газрын өмчийн эрх, эзэмших эрхээс үүсэх газрын аливаа ашигт чанарын нэмүү өртөгийн /рент/ялгаа, өмчлөх эрхийн давуу талыг эрх зүй, эдийн засгийн ухагдахуун, ойлголт талаас нь банкны салбаруудтай ойлголцон тохиролцож, өмчилсөн газрын үнийг зах зээлийн жишигтнийцүүлэх, банкны барьцаа хөрөнгийн баталгааны хэрэгсэл болгон, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар хамтарч ажиллах, иргэдэд сурталчлах, мэдээллийг нээлттэй түгээх;

    2.Төлөвлөлт зохион байгуулалтын чиглэлээр:

    2.1.Шинэ байршилд иргэнд гэр бүлийн зориулалтаар  өмчлүүлэх  газрын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа тухайн газарт иргэдийн хөдөлмөр эрхлэх, үйлдвэр, үйлчилгээний ажлын байр бий болгоход шаардагдах газрын нөөц боломжийг судлан тогтоож, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, зардлын хамт төлөвлөх, тухайлбал эхний ээлжинд эрчим хүч, усан хангамжийг хөрөнгө оруулалтын хамт төлөвлөж хүн суурьших анхдагч нөхцөлийг бүрдүүлэх;

    2.2.2014 оны төлөвлөгөөний төслийг боловсруулах, тулгамдсан асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх, орон нутгийн бусад төрийн байгууллага, газар, агентлагуудтай дээрх чиглэлээр ажлаа уялдуулж хамтарч ажиллах;

    2.3.Иргэдэд тариалангийн газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх ажлыг эрчимжүүлж усалгаатай тариалан, ферм, амьтан үржүүлэх, чацаргана, жимс жимсгэнэ, төмс, ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэх газрын нөөцийг тогтоож дэд бүтцээр хангах хөрөнгө оруулалт, зээлийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах, аж ахуйн дотоодын газар зохион байгуулалтын зураг төсөл боловсруулан газрыг иргэдэд зохион байгуулалттайгаар иргэдэд хуваарилах, гэр бүлийн хэрэгцээний газрыг ажлын байрны дэргэд өмчлүүлэн суурьшуулах ажлыг зохион байгуулах, энэхүү арга хэмжээг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, хөрөнгө санхүүгийн эх үүсвэртэй уялдуулах;

    2.4.Малчдын өвөлжөө хаваржааны газрыг хүний наад захын хэрэгцээ хангасан, орон сууц, хүнсний зоорь, төмс ногоо, тэжээлийн ургамал тариалах газар бүхий суурин газрын загварт ойртсон байдлаар тохижуулах ажлыг малчдын санаачилгад тулгуурлан хэрэгжүүлэх ажлыг холбогдох байгууллагатай хамтарч зохион байгуулах;

    2.5.Гэр хорооллын газрын дахин төлөвлөлт хийхдээ газар өмчлөгчдийн эрхийг хамгаалах, байршил, нөхөх олговрыг зөвшилцөж төлөвлөх, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, кадастрын зураглалыг шинэчлэх үйл ажиллагаанд иргэдээс гарах зардлыг багасгах талаар төсөл хэрэгжүүлэгч болон холбогдох байгууллагатай хамтран ажиллах, шаардлагатай тохиолдолд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэр гаргуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

    2.6.Инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой хувийн өмчийн газруудын судалгаа хийж, иргэдийн өмчилсөн газрыг шугам сүлжээнд холбох, тохижуулах эдлэн газрыг хөгжүүлж хувийн орон сууц барих, ландшафт, ногоон байгууламж байгуулах зэргээр газрын өртөгийг нэмэгдүүлэх, зах зээлийн эргэлтэнд оруулах загвар зураг төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, иргэдийн санаачлагыг дэмжих;

    2.7.Хувийн өмчийн газартаа орон сууц барих, өрхийн аж ахуй, жижиг, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шаардагдах барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бодлогоор дэмжих;

    2.8.Газрын харилцаа, газар зохион байгуулалтын төлөвлөлт, өмчлөлийн талаар шийдвэр гаргахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог хангах, тэдний саналд тулгуурлах ажлыг зохион байгуулах, газар өмчлөлтэй холбоотой маргаан, иргэдийн санал гомдлыг шуурхай шийдвэрлэх, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх;

    2.9.  Газар өмчлөлийн улсын бүртгэлийн дэвтэрийг нөхөж бүрэн хөтлөх, тайлан мэдээг цаг тухайд гаргаж ирүүлэх;

    2.10.Монгол улсын иргэнд өмчлүүлэх газрын нөөц тогтоогдсон байршилд мэргэжлийн байгууллагуудаар байр зүйн зураг, хянан баталгаа, төлөвлөлт хийгдсэн сумдын материалыг үндэслэж газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах, 2014 онд мэргэжлийн байгууллагуудаар байр зүйн зураг, хянан баталгаа, төлөвлөлт хийлгэх үндэслэлээ гаргаж захиалгаа өгөх;

    2.11.Энэ ажлыг зохион байгуулахдаа иргэдийн оролцоог хангах, иргэний танхимаар хэлэлцүүлэх, шинэ ойлголт, хандлага, арга барилаар хандаж байгууллагаараа багаар ажиллах зарчмаар хэрэгжүүлэх.

    Аймаг, нийслэлийн газрын асуудал хариуцсан байгууллагын ажлыг үнэлэх, үр дүнгийн гэрээ дүгнэхэд дээр дурдсан ажлын хэрэгжилтийг тусгах болно.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Газрын харилцаа геодези, зураг зүйн газар аймгуудын ГХБХБГ-ын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт хийлээ.

    2015-01-23 08:19:37

    “Нийслэлийн нутаг дэвсгэрийн 3 хэмжээст зураг хийх, нийслэлд болон 21 аймагт өгөгдлийн мэдээллийн дэд сан байгуулах ГХГЗЗГ-т мэдээллийн нэгдсэн санг үүсгэх” сургалт зохион байгуулагдаж байна.

    2015-01-22 06:01:17

    Салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2014

    2014-03-05 04:27:08

    УИХ дахь “Шударга ёс” бүлгэм ажлын айлчлал хийв

    2014-03-05 04:22:16

    Салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2014

    2014-03-05 04:14:30

    Ийгл телевизэд өгсөн ярилцлага

    2014-02-20 06:14:24

    Шинжлэх ухаан, технологийн их сургуультай уулзалт зохион байгууллаа

    2014-02-20 04:33:35

    Газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын чиглэл

    2013-05-30 07:37:47

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!