Олон улсын Хоршооллын Холбоо нь бие даасан, төрийн
бус байгууллага бөгөөд 1895 онд үүсгэн байгуулагдсан дэлхийн хоршоодыг
нэгтгэсэн, тэднийг төлөөлж тэдэнд үйлчилдэг дээвэр байгууллага юм. ОУХХ 1946
онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын “зөвлөх статус”-тай анхны төрийн бус
байгууллагуудын нэг болсон.
ОУХХ-ны гишүүнчлэл нь 100 орны 1 тэрбум хүнийг хамарч, хөдөө аж ахуй, банк, санхүү, худалдаа, эрүүл мэнд, барилга, даатгал гэх мэт эдийн засгийн бүхий л салбарын олон улсын болон үндэсний хоршооллын байгууллагуудаас бүрддэг.
Үйл ажиллагаагаа иргэд, төр засаг, орон нутгийн болон олон улсын байгууллагуудад хоршооны талаарх мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, хоршоо хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлэх, гишүүд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мэдээлэл солилцох, сурталчлах болон хөгжлийн төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэрэгт чиглүүлдэг.
Африк, Америк, Ази-Номхон далай Европ дахь бүсийн төвүүд болон дараах салбар холбоодоороо дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг.
· Олон улсын ХАА хоршооллын байгууллага – ICAO
· ОУ-ын Хоршооллын банкны холбоо - ICBA
· Дэлхийн хэрэглэгчдийн хоршооллын байгууллага CCW
· ОУ-ын загасчдын хоршооллын байгууллага - ICFO
· ОУ-ын эрүүл мэндийн хоршооллын байгууллага- IHCO
· Олон улсын орон байрны хоршоодын байгууллага – ICA Housing
· ОУ-ын хоршоо ба хамтарсан даатгалын холбоо - ICMIF
· ОУ-ын үйлдвэрлэл, гар урлал болон үйлчилгээнийхоршоодын байгууллага CICOPA
· ОУ-ын аялал жуулчлалын холбоо TICA
Ази-Номхон далайн бүсийн төв нь 1968 онд байгуулагдсан бөгөөд Энэтхэг улсын Шинэ Дэли хотод байрладаг.