Хүүхдийн ашиг сонирхолыг дээдлэх, дүүрэгт өсвөр үеийнхэний тулгамдсан асуудлуудыг илрүүлэн шийдвэрлэхэд тэдний оролцоо манлайлалыг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах төвшинд хүүхдийн саналыг тусгаж, үр дүнг тооцож, хамтран ажиллах зорилготой “Танд хүргэх бидний үг” уулзалт хэлэлцүүлгийг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвөөс зохион байгууллаа. Энэ оны гуравдугаар сарын 13-нд хэлэлцүүлгийг мөн зохион байгуулсан бөгөөд энэ үеэр 44 багц 140 гаруй санал хүүхдүүдээс ирсэн. Энэхүү санал санаачлагыг хэрхэн ажил болгосон талаар энэ удаагийн “Танд хүргэх бидний үг” уулзалт хэлэлцүүлгийн эхэнд ХГБХТөвийн дарга Ц.Цогзолмаа танилцуулсан бөгөөд зарим биелэлээ олоогүй саналуудыг ажил хэрэг болгохын төлөө чармайн ажиллана гэдгээ илэрхийллээ.
Энэ удаагийн “Танд хүргэх бидний үг” уулзалт хэлэлцүүлэгт ЕБС-ийн 150 гаруй сурагчид оролцон өөрсдийн өмнө тулгамдаж байгаа асуудлаас эхлээд дүүрэг орон нутаг, улс орны хэмжээнд өрнөж байгаа ажлуудын талаар асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Дүүргийн Засаг дарга энэхүү уулзалт хэлэлцүүлэгт өөрийн биеэр ороцсон бөгөөд улирал бүр зохион байгуулагдаж байгаа энэ уулзалтаас гарсан санал санаачлалгыг ажил хэрэг болгоход зарим байгууллагууд хойрго хандаж байгааг буруушаагаад хүүхдүүдийг дараа дараагийн уулзалтад хүрэлцэн ирж өөрсдийн тавьсан саналаа ажил хэрэг болсон эсэхэд хяналт тавьж байх хэрэгтэй хэмээн хэлж байлаа. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгийн үеэр сурагчид багш нарын харилцааны ур чадвар дутмаг, хичээлийн хэрэглэгдэхүүн, тэр тусмаа мэдээлэл зүйн кабинетийн техник хэрэглэл хангалтгүй байгаа талаар, мөн хотоо цэвэр цэмцгэр байлгахад хүүхдүүд өөрсдөө хэрхэн оролцох ёстой, хүүхдийн чөлөөт цаг өнгөрүүлэх газрыг нэмэгдүүлэх, цагаа хэтрүүлэн ажиллаж байгаа PC тоглоомын газруудыг хаах хэрэгтэй байна гэх зэрэг олон саналуудыг гаргалаа. хүүхдүүдийн гаргасан санаачлагыг нэг бүрчлэн картжуулж холбогдлох албаны хүмүүст хүргүүлэх бөгөөд дараагийн “Танд хүргэх бидний үг” уулзалт хэлэлцүүлгийн үеэр үр дүнг мэдээлнэ.