Чингэлтэй дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 174 дүгээр цэцэрлэгийн нэмэлт бүлгийн барилгын ажил дуусч, ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.
Хамран сургах тойргийн 2-5 насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж, нөхцлийг нэмэгдүүлсэн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын удирдлагуудад 17 дугаар хороо болон 174 дүгээр цэцэрлэгийн хамт олон, эцэг, эхчүүдийн өмнөөс талархал илэрхийлье.Чингэлтэй дүүрэг 2016 оны 9 дүгээр сард сургуульд орох таван настнуудыг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулсанаараа бас нэгэн онцлог үйл явдлын эзэд болсон юм.