Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн ногоон байгууламжийн арчилгаа, тордолт, тохижилтын ажлуудыг төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлж байна. Дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Эрдэнэсийн арал” цэцэрлэгт хүрээлэнд “Цасангоо ба долоо одой” үлгэрийн баатруудын баримлыг байршууллаа. Тус ажлыг “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна.