Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх баримт бичиг нягтлан шалгах комиссын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар өмч газрын харилцааны албаны архивт хадгалагдаж байгаа 2000-2014 оны байнга хадгалах баримт, түр хадгалах баримтын 30 хэргийг дансаар нь хэлэлцэж баталлаа. Өмч газрын харилцааны албаны архивт хадгалагдаж байгаа байнга хадгалах “Кадастрын зургийн өөрчлөлт хийсэн баримт”-ыг Чингэлтэй дүүргийн архивын газарт татан авахаар хэлэлцээд санал нэгтэй баталж архивын баримтын хадгалалт хамгаалалт, албан хэрэг хөтлөлтөнд анхаарах зүйлс болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм.
Захиргаа, хуулийн хэлтэс