Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээг үндэслэн
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016
оны 5 дугаар сарын байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 30 мянга 553
буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар нэмэгджээ. Гол зах
зээлийн орнуудаар үзвэл Япон (+30%), АНУ (+22%), ОХУ (+25%), БНКУ
(+3.8%), ХБНГУ (+10%), Австрали (+47%), Франц (+34%) хувиар өсөж, харин
БНХАУ (-6%), БНСУ (-4%), ИБУИНВУ (-4%) хувиар тус тус буурсан
үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.