MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Баянзүрх дүүргийн 14-р хорооны гэр хорооллыг дахин төлөвлөж, 1260 айлын сууц барих ажлыг эхлүүллээ

    Баянзүрх дүүргийн 14-р хорооны гэр хорооллыг дахин төлөвлөж, 1260 айлын сууц барих ажлыг эхлүүллээ

    2016-06-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршлыг баталсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн  8 дүүргийн  37 хорооны 1506,1 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байна. Энэ нь Улаанбаатар хотын гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг хамарч байгаа юм. Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн хоёр жилийн хугацаанд нийт 7000 гаруй айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлснээс төслийн хэмжээнд 1656 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байгаа юм. Энэ онд нийт 4 044 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 4 000 гаруй иргэдийг орон сууцанд хамруулахаар ажиллаж байгаа юм.

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр ажлаа эхэлсэн ч санхүүгийн хүндрэлээс шалтгаалан хугацаандаа ажлаа дуусгах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүд цөөнгүй байгаа бөгөөд тэдний нэг нь Баянзүрх дүүргийн 13, 14-р хороо, Орон сууцны 14-р хороолол орчмын А, Г, Ё, Д хэсэгчилсэн талбай, нийт 53,1 га газарт  төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан “Бүрд констракшны Гэр хорооллын дахин төлөвлөлт” ХХК юм.

    Тус компани Баянзүрх дүүргийн 13, 14-р хороо, Орон сууцны 14-р хороолол орчмын А, Г, Ё, Д хэсэгчилсэн талбай, нийт 53,1 га газарт 2013 онд төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран, нийт 141 айлын газрыг чөлөөлж, төслийн ажлыг эхлүүлсэн ч хөрөнгө оруулалтын асуудлаас шалтгаалан ажлын явц удааширсан байна. Тэгвэл өнөөдөр “Бүрд констракшны ГХДТ” ХХК хөрөнгө оруулалтын асуудлаа бүрэн шийдвэрлэн, А хэсэгчилсэн талбайн 1260 айлын орон сууцны 4 блок барилгын шавыг тавьж, барилга угсралтын ажлаа  өнөөдөр эхлүүллээ. Шав тавих ёслолын  ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга оролцлоо. Тэрээр “Бүрд констракшны ГХДТ” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан даруйдаа 140 гаруй айлын газрыг чөлөөлж, их эрчимтэй ажиллаж эхэлсэн. Гэвч тодорхой асуудлын улмаас ажил удааширсан байсан. Харин өнөөдөр бид бүгдийн итгэлийг алдалгүй бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж байгаад нь баяртай байна. Мөн өнгөрсөн хугацаанд бидний ажлыг дэмжиж, өдийг болтол тууштай итгэж хүлээсэн иргэддээ баярлалаа” гэсэн юм.  Төслийн ажил удааширсан хугацаанд тус компани иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу түрээсийн зардлыг цаг тухайд нь өгч байсан ба газраа чөлөөлсөн иргэдийг 3 үе шаттайгаар орон сууцанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

    Төлөвлөгөөний дагуу 6 дугаар сарын 8-ны өдөр эхний ээлжийн 22 айлыг Баянзүрх дүүргийн 25-р хороонд өөрсдийн барьсан 96 дугаар байранд оруулсан бол одоогоор дараагийн ээлжийн 30 айл өрхийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулж байна. Харин үлдсэн айлуудыг хуваарийн дагуу 8 дугаар сард орон сууцанд оруулахаар ажиллаж байна.  Энэ оны эхний хагас жилийн байдлаар Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороонд төсөл хэрэгжүүлэгч Зургаан талт ХХК 150 айлын орон сууц, мөн дүүргийн 8, 16 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч Гангар инвест ХХК 168 айлын орон сууцны барилгыг тус тус ашиглалтад оруулаад байна гэж Нийслэлийн Гэр хорооллын Хөгжлийн газраас мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!