Нийслэлийн тээврийн газраас зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч
тээврийн үйлчилгээг 06 сарын 11-ний өдрөөс эхлэн явуулж эхэлсэн.
Энэ
жил зуслан руу ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их
багтаамжийн гурван автобус 36 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:2
“Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 01:38
минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:3 “Баянбулаг Тэнгис кино театр”
чиглэлд их багтаамжийн нэг автобус 02:00 цагийн хүлээгдлийн
хугацаатайгаар тус тус үйлчилгээ үзүүлж байна. Мөн зуслангийн
чиглэлийн ХО:1 “Санзай- Тэнгис кино театр”, ХО:2 “Шарга
морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүд хуучин замналаараа иргэдэд
үйлчилж байна. Зуслан руу явах автобусууд өглөөний 06:45 цагаас эхлэн
оройн 22:00 цаг хүртэл үйлчилгээ үзүүлнэ. Автобусны маршрутыг доорх
зургаас дэлгэрэнгүй харж болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцэх хэлтсээс мэдээллээ.