Холбогдох журам, програм хангамжийн хэрэглээг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нийт албан хаагчдад сурталчлан таниулах, мөрдүүлэх, нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд үүрэг болгов.
Энэхүү журам гарсантай холбогдуулан www.smartcity.mn програмд нэмэлт өөрчлөлт оруулах, хөгжүүлэх, мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулахад шаардлагатай төсвийг жил бүрийн төсөвт тусгуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтэст, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ХАВСРАЛТЫГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ.