MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Орон сууц худалдан авах хуримтлал үүсгэж чадахгүй байгаа өрхөд зориулсан түрээсийн орон сууцны журам баталлаа

    Орон сууц худалдан авах хуримтлал үүсгэж чадахгүй байгаа өрхөд зориулсан түрээсийн орон сууцны журам баталлаа

    2016-06-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 6 сарын 10-нд болж хуралдаанаар “Түрээсийн орон сууцны үйл ажиллагааны журам”-ыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
     
    НИТХ-аас баталсан “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-т иргэдийг 5 чиглэлээр орон сууцаар хангахаар заасан байдаг бөгөөд үүний нэг нь түрээсийн орон сууцыг хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцаар хангах хөтөлбөр юм. 2014-2018 онд нийт 7000 айлын түрээсийн орон сууц ашиглалтад оруулахаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн орон сууцны хөтөлбөрт тусгагдсан. Иргэдийн орон сууц худалдан авах чадвараас хамаараад орон сууц түрээслэгчдийн тоо өсөн нэмэгдэж байгаа боловч түрээсийн орон сууцны хүрэлцээ хомс, чанар муу, өндөр үнэтэй байна. Улаанбаатар хотод 30 800 айл орон байраа түрээслэн амьдарч байгаа гэсэн статистик тоо байдаг. Эдгээр өрхийн дийлэнх нь буюу 36 хувь нь төвийн бохирын шугамд холбогдоогүй, 34 хувь нь төвийн усан хангамжгүй, 33 хувь нь төвийн дулаан хангамжгүй нөхцөлд  амьдарч байгаа юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хүн амын 58 хувь буюу 205431 өрх гэр хороололд амьдарч байгаагийн 56 хувь нь хашаандаа 2 ба түүнээс олон өрхөөр амьдардаг. Жилд дунджаар 10 000 орчим залуус гэр бүлж болж байгаа боловч тэд эцэг эх, төрөл төрөгсдийнхөө гэр бүлд амьдарч байна гэсэн тоо баримт байна. Тиймээс энэ мэт хэрэгцээ шаардлагыг үндэслэн түрээсийн орон сууцыг хөгжүүлэх шаардлага зайлшгүй байна.  Түрээсийн орон сууцны харилцааг нарийвчлан зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Түрээсийн орон сууцны үйл ажиллагааны журмын төслийг боловсруулан танилцуулж байгаагаа хэллээ.

    Энэ журмыг тогтмол орлоготой боловч орон сууц худалдан авах хуримтлал үүсгэж чадахгүй байгаа өрхөд зориулан байраа түрээслэх хугацаандаа урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж өмчлөх боломжийг хангахад чиглүүлж байгаа  гэдгийг тэрээр онцоллоо. Мөн журам батлагдаж хэрэгжиж эхэлснээр нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг инженерийн бүрэн хангамжтай орон сууцаар хангах асуудлыг тэдний төлбөрийн чадварт нийцсэн үнээр шийдэх, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан өрхийн түр суурьшлын асуудлыг шийдэх зэрэг  олон боломж бүрдэх юм байна.

    Журамд иргэдэд нийгмийн байдлаас нь хамааран оноо өгөх, оноолтын дагуу түрээсийн орон сууцад хамруулахаар тусгасан байна.
    НИТХ-ын Тэргүүлэгчид журмын төслийг хэлэлцээд, түрээслэх орон сууцны үнийг хаанаас тогтоох, түрээслэх иргэн ямар шалгуур хангасан байх, түрээсийн орон сууцаар ямар байр сонгох зэргийг маш тодорхой зааж өгөх, иргэдэд оноо өгөх шалгуурыг дахин нягтлах хэрэгтэй гэсэн саналуудыг хэлсэн юм.
    Мөн НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлээс хэрэгжүүлж байгаа түрээсийн орон сууцны хөтөлбөрийг бид нэг л журмаар зохицуулдаг байх хэрэгтэй. Ахмадын орон сууц хөтөлбөрийг хүрээнд өндөр настнуудыг болон төрийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа. Үүнийг ч гэсэн энэ журамд нийцүүлэн зохицуулах ёстой. Нийслэлийн түрээсийн орон сууцны үйл ажиллагааг зохицуулах журам бол иргэдийн эрэлт дээр үндэслэн гарсан журам байх ёстой гэдгийг сануулсан юм. НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү журмыг зарчмын хувьд дэмжин баталлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилца хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!