MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлд хаягласан албан бичиг бүрийг нэг цэгт хүлээн авдаг болно

    Нийслэлд хаягласан албан бичиг бүрийг нэг цэгт хүлээн авдаг болно

    2016-06-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 09-нд болсон ээлжит хуралдаанаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандсан албан бичгийг шийдвэрлэх журам”-ын төслийг хэлэлцлэв. Журмын төслийг Нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.

    Тэрээр, нийслэлээс төрийн үйлчилгээг хөнгөн, шуурхай, тэгш хүргэх зорилгоор өргөдөл гомдлыг шийдвэрлэх хэд хэдэн тусгай програм нэвтрүүлж, албан бичгийн шийдвэрлэлтийг иргэд хянах боломжтой болсон. Мөн нийслэлийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг 3 салбарт нээн ажиллуулж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд нэг цэгийн үйлчилгээнээс төрийн 400 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон. Цаашид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад хандсан баримт бичгүүдийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэлтэд нэгдсэн хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх зорилгоор энэхүү журмыг боловсруулсан. Нийслэлийн нутгийн захиргааны албан тушаалтанд хандсан албан бичгийг бүртгэх, шилжүүлэх шийдвэрлэх, үнэлэх хянах үйл ажиллагааг зохицуулах, нээлттэй, шуурхай, ил тод байдлыг бүрдүүлэхэд журам чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов.

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ирж байгаа албан бичгийг хяналтын нэг тогтолцоонд шилжүүлснээр ажлын уялдаа холбоо, бүтээмж, үр дүн, гүйцэтгэл эрс сайжирна. Бүх албан хаагчид нэгдсэн нэг систем ашиглан албан бичигт хариу өгөх тайлбар хийх боломжтой болж, нэгдсэн бүртгэл дээр хянагдах юм.
     
    Нийслэлийн удирдлагууд журмын төслийн танилцуулгыг сонсоод асуулт асууж, саналаа хэлэв.
    Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл “Нийслэлд ирж байгаа бүх албан бичиг нэг газар төвлөрч байх ёстой. Төр  хэнд ч тэгш үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Тиймээс иргэдийн албан бичгийг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулаад авчихдаг мөртлөө албан байгууллага, төрийн байгууллагаас ирж байгаа бичгийг Засаг даргын Тамгын газар, эсвэл аль нэг агентлаг дээр дарга нь өөрөө хүлээж аваад шийдвэрлэдэг байх нь төрийн тэгш байх зарчмыг алдагдуулна. Тиймээс хэн ч байсан, хаанаас ч ирсэн хамаагүй бүх албан бичиг, өргөдөл хүсэлт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжиж хянагдсан, бүтгэгдсэн байх ёстой. Тэгэж байж бид тэгш хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж чадна. Тиймээс энэ журамд заавал энэ зохицуулалтыг маш нарийн тусгаж шийдвэрлэх ёстой” гэв. Нийслэлийн удирдлагууд, нутгийн захиргааны байгууллагуудад ирж байгаа албан бичгийг төрлөөр нь ялгаж, нэг цэгийн үйлчилгээгээр нэрлэсэн албан бичгийг хүлээж авч шийдвэрүүлнэ гэсэн байдлаар журамд тусгавал илүү үр дүнтэй болно гэсэн саналыг хэллээ.  Хуралдаанаас, энэхүү журмын төсөлд нийслэлийн  удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналыг тусган дахин боловсруулах үүргийг өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И-ТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
    2026-06-13 23:00:00
    ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫГ ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛЭЭ
    2026-06-13 11:21:00
    Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
    2026-06-12 17:59:00
    Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ
    2026-06-12 16:06:00
    Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
    2026-06-12 12:56:00
    Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа
    2026-06-12 11:12:00
    ТЭТГЭВРИЙН ШУДАРГА ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЖ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИНЭ
    2026-06-11 17:38:00
    Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
    2026-06-11 11:22:00
    Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    2026-06-10 15:10:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!