MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байгаа төрийн албан хаагчдын орон сууцны асуудлыг нийслэлийн удирдлагууд дахин хэлэлцэнэ

    Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байгаа төрийн албан хаагчдын орон сууцны асуудлыг нийслэлийн удирдлагууд дахин хэлэлцэнэ

    2016-06-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 6 дугаар сарын 09-нд болж хуралдаанаар СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт  баригдаж байгаа  төрийн албан хаагчдын орон сууцны барилгын явц, тулгамдсан асуудлын талаар хэлэлцлээ. Энэхүү асуудлыг хуралдаанд СХД-ийн Засаг дарга М.Чинболд танилцууллаа.

    СХД-ийн 19-р хороо, 21-р хороолол орчимд хуучнаар Мах комбинатын ажилчдын орон сууцны зориулалтаар баригдаж, 1960 онд ашиглалтад  орсон барилгыг  ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн буулгах шийдвэрийг  2012 онд тухайн үеийн дүүргийн Засаг дарга гаргаж, 2012 оны 7 дугаар сарын 09-нд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын захирамжаар эзэмшил газрыг өөрчлөн барилга барихаар болсон байна. Энэ шийдвэрийн дагуу нийслэлийн Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар  48 айлын орон сууцыг буулгаж шинээр 16 давхар 3 блок бүхий 220 айлын орон сууцыг барих зөвшөөрөл олгох болсон тухай мэдэгдлийг тухайн үеийн  дүүргийн Засаг дарга Ц.Болдод хүргүүлсэн байна.  СХД-ийн Засаг дарга Ц.Болд  48 айлын орон сууцны барилгыг буулган шинэ орон сууц барих гэрээг “Номтын ам” ХХК-тай хийж,  тухайн  орон сууцад амьдарч байсан иргэдийг шинэ орон сууцаар хангах тухай гурвалсан гэрээ хийжээ. Мөн энэхүү байрыг СХД-ийн ЗДТГ-ын албан хаагчдад хөнгөлттэй үнээр худалдах тухай шийдвэр гаргаж  115 албан хаагч энэхүү орон сууцаас нэг ам метрийг 1 сая төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийсэн байна. Ингээд 2013 онд барилыг ажлыг эхлүүлсэн ч ажил удааширсан учраас дүүргийн удирдлагаас инженерийн шугам сүлжээ, шинэчлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн орон нутгий хөгжлийн сангаас 70 сая төгрөг, барилгын материалыг нөөцлөх зориулалтаар 3 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргажээ. Энэ мэт дүүргийн зүгээс барилыг ажлыг аль болох дэмжин ажиллаж байсан ч өнөөдрийг хүртэл барилга бүрэн дуусаагүй  зөвхөн орон сууцны А блок ашиглалтад орсон байна.

    “Номтын ам” компани 225 айлын орон сууц барьж байгаа атлаа 300 гаруй захиалчтай гэрээ хийсэн,  байраа чөлөөлсөн 48 айлаас зөвхөн 28 айл,  захиалгаа өгсөн төрийн албан хаагчдаас 9 албан хаагч орон сууцны А блокийн ашиглалтад орсон байранд хамрагджээ.  Тус компани захиалагч нартай урьдчилан гэрээ  хийж мөнгө авсан атлаа давхар захиалга авч байгаа, байрны урьдчилгаагаа төлсөн албан хаагч нарын урьдчилгаа төлбөрийг өгөлгүй гэрээг цуцалсан зэрэг ноцтой зөрчлийг гаргаснаас 300 гаруй иргэн хохироод байгааг тэрээр хэллээ.  Иймд энэ асуудлыг шийдвэрлэх, иргэдийг хохиролгүй болгох үүднээс барилгын ажлыг гүйцээхэд шаардлагатай байгаа нэг тэрбум орчим төгрөгийг  нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргаж, шийдэж өгөхийг хүслээ.

    Танилцуулгыг сонсоод нийслэлийн удирдлагууд асуулт асууж, саналаа хэлсэн. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, бид ямар ч үед иргэдийнхээ арх ашгийг хамгаална. Гэхдээ энэ компани давхардсан захиалга авч  300 гаруй иргэдийг залилсан байхад бид үүнийг нь өөгшүүлэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь хууль зөрчиж байгаа хэрэг. Тиймээс эхний ээлжинд хууль эрх зүйн хүрээнд иргэдийг хохиролгүй болгох ямар нөхцөл боломж байна бүгдийг нь судалж үзэх шаардлагтай гэсэн юм. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд ямар ч үед иргэдийг хохиролгүй болгох талаар  бид анхаарч ажиллана.  Энэ компанийн гаргасан зөрчил нь эргүүгийн хариулцлага тооцохуйц ноцтой байгаа учраас хууль хяналтын байгуулгад хандан шалгуулах ёстой. Үүний дараа иргэдийг хохиролгүй болгоход хуулийн хүрээнд ямар шийдэл гаргах талаар иргэд болон дүүргийн ЗДТГ, хууль хяналтын байгууллагын төлөөлөл, НЗДТГазар хамтран дахин хэлэлцэж, шийдвэр гаргах хэрэгтэй гэж үзлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!