Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 06 сарын 11-ний
өдрөөс эхлүүлэхээр боллоо. Энэ жилийн хувьд ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис
кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 36 минутын хүлээгдлийн
хугацаатайгаар, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн
нэг автобус 01:38 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:3 “Баянбулаг
Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 02:00 цагийн
хүлээгдлийн хугацаатайгаар тус тус үйлчилгээ үзүүлэх юм. Мөн зуслангийн
чиглэлийн ХО:1 “Санзай- Тэнгис кино театр”, ХО:2 “Шарга
морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүд хуучин замналаараа иргэдэд
үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.