MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Б.Бадрал: Төв цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг халдваргүйжүүлж, үнэрийг нь арилгана

    Б.Бадрал: Төв цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг халдваргүйжүүлж, үнэрийг нь арилгана

    2016-05-31
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Улаанбаатар хотын агаар, хөрс, усыг бохирдуулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулсан Төв цэвэрлэх байгууламжид  засвар шинэчлэлт хийх шийдвэр гарснаас хойш ямар ажлууд хийгдэж байгааг Хотын Ерөнхий менежер Б.Бадралаас тодрууллаа.  
    Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлтийн ажил ямар түвшинд явж байна вэ?
    Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эрхийг шилжүүлсэнээр ажлын хэсэг байгуулагдан 2016 оны 03 дугаар сарын 21-нээс ажил эхлээд явж байна. Энэ ажлыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө нь Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж, ажиллагааг эрдэмтэн мэргэд, гадаад дотоодын холбогдох албаныхантай хамтран судалж хэрэгжүүлж болох ерөнхий ажлын эзлэхүүн гаргасан. Ерөнхийдөө олон жил засвар үйлчилгээ хийгээгүй учраас бетон хийц, тусгай зориулалтын машин механизм, цахилгаан, механик хаалт арматур, шугам хоолой  хуучирч муудсан байна. Биологийн цэвэрлэгээний байгууламж учраас бактерийг үржүүлж горим барьж ажиллан цэвэрлэгээ явуулдаг. Гадаа хүйтэрч хасах градус руу ороход  биологийн горимыг барихад хүндрэл учирдаг.
    Улаанбаатар хотын бохир усанд дахь тослог элементийн хэмжээ ихээхэн давамгайлсан байсан бөгөөд туршилтын явцад түүхий лаганд агуулагдсан өөх тосууд их бөөгнөрч байсан. Арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд промалин гэдэг тосыг урсгаж байна. Тосны хэмжээ их байгаа учраас төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээнд хүндрэл учирдаг. Мөн арьс ширийг боловсруулахад байгальд хортой нөлөөтэй бодисууд ихээр хэрэглэдэг. Үндсэндээ ахуйн бохирыг цэвэрлэхэд зориулагдсан байгууламж маань үйлдвэрийн бохирыг хамтад нь хүлээж авч байгаагаас шалтгаалан цэвэрлэгээний түвшин шаардлагатай хэмжээнд хүрэхгүй цэвэрлэгдсэн усыг гаргаж Балжийн голоор дамжаад Сонгины орчимд Туул голд цутгадаг.   Дан ганц Төв цэвэрлэх байгууламжаас эвгүй үнэр гараад байгаа юм биш. Тухайлбал төв цэвэрлэхээс гарч байгаа ус нь 53 га газар хамарсан цөөрөмд цутгаж байгаа бөгөөд тухайн цөөрмийн гурван хэсгээс шинжилгээ хийхэд өндөр хэмжээнд бохирдолтой байгааг тодорхойлсон бөгөөд үнэр үүсгэж байгаа ихээхэн том эх үүсгүүр болж байна. Түүнчлэн Туул гол хүртэлх хэсэгт суваг дагуу болон туул гол дагуу ихээхэн лаг хуримтлагдсан нь бохирдол үнэрийн эх үүсгүүрүүд болж байна.
    Тиймээс энэ бүх хүчин зүйлд үнэлэлт дүгнэлт хийгээд сүүлийн жилүүдэд гадаадын орнуудад ашиглаад үр дүнгээ өгч байгаа физик химийн цэвэрлэгээний технологийг нэвтрүүлэх замаар төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшинг сайжруулах,  лагийн 44 картанд ус шавхагч сараалжит худаг суурилуулах, сифблок болон органик био идэвхжүүлэгч ашиглах замаар лагийн чийгшилтийг багасгах, хоргүйжүүлэх, үнэргүйжүүлэх,  шинээр гарч байгаа лагийг  цэвэрлэж бэлдсэн 2ш лагийн талбайд геотюб уутанд хийж флокулянт ашиглан усгүйжүүлж халдваргүйжүүлэх, одоо байгаа тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын түвшинг сайжруулах, биокленер ашиглан цөөрөм болон далан сувгийн бохирдлыг цэвэрлэх нийт 20 гаруй багц ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байна.
    Электролизийн арга гэдэг нь яг ямар арга юм бэ? Бусад технологиос ялгарах давуу тал нь ?    
    Энэхүү төхөөрөмж нь усан орчинд байрласан электродуудын тусламжтайгаар электроны урсгал бий болгосоноор бохир усанд хүчтэй исэлдүүлэх процессыг хүчилтөрөгчийн орчинд үүсгэж цэвэрлэх процесс явагддаг онцлогтой. Энэхүү төхөөрөмжийг хэт авианы төхөөрөмжтэй хослуулж тавьсанаар түүхий лагийг боловсруулж үнэргүй хоргүй халдваргүй болгох боломжийг бүрдүүлж байгаа юм.
    Үндсэндээ лагийн карт түргэн хугацаанд түүхий лагаар дүүрснээс салхиар дамжиж эвгүй үнэр үнэртдэг. Физик химийн технологийг ашигласанаар лагийг бор өнгөтэй нунтаг шороо болгож ногоон байгууламжид бордоо хэлбэрээр ашиглах боломжтой болох юм. Хувийн компаниуд зарим тоног төхөөрөмж суурилуулаад гаргаж авсан тосоороо био дизель түлш үйлдвэрлэе гэж санал тавьж байгаа. Дээхнэ үед тосоор барааны  саван  хийдэг байсан бол өнөөдөр үнэтэй цэнэтэй бүхнээ ялган авч чадахгүй урсгаж байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна.
    Төв цэвэрлэх байгууламжаас гарсан уc задгай сувгаар урсан Балжийн голтой нийлэн Туул гол руу цутгадаг. Төв цэвэрлэх байгууламж стандартын түвшинд усыг цэвэрлэж чадахгүй урсгаж байгаа учраас Туул гол руу ортол 3-4 км зайд үнэртдэг. Шинээр байгуулсан Авто худалдааны цогцолборт цөөрөмд хуримтлагдсан лаг болон дутуу цэвэрлэсэн ус  үнэртдэг учраас автомашин эрхлэгчид  Да хүрээ Өгөөмөр захаас нүүхгүй гэж байгаа. Энэ ч үнэний хувьтай.
     ТЭЦ 4-ийн хамгийн захын үнсэн сангийн баруун талд хиймлээр үүссэн бохир цөөрмийг биокленер гэж АНУ-ын технологийг ашиглан цэвэрлэнэ. Ер нь холбогдох байгууллагууд нь арга хэмжээ авахгүй олон жил болсон байна.
    Агаар, хөрс, усны бохирдолд нөлөөлж байгаа арьс ширний үйлдвэрүүд болон бусад эх үүсвэрүүдийг яах вэ ?    
    Бохирын үнэр гаргадаг Харгиа цэвэрлэх байгууламж суурьшлийн бүсэд орсон. Харгиа 8000 м куб бохирыг цэвэрлэх хүчин чадалтай. Тэр хүчин чадалд нь тохирсон  арга хэмжээ авна. Одоогийн хэрэглэж байгаа химийн бодис концентраци нь бага байдаг учраас үр дүнд хүрдэггүй.
    Мөн арьс шир, өлөнгийн үйлдвэрүүд химийн бодис хэрэглэн арьс шир боловсруулдаг. Энгийн иргэд зөвхөн Төв цэвэрлэх байгууламжаас үнэртэж байна гэж ойлгодог. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Төв цэвэрлэх байгууламжийн ойр орчимд  9, Хан-Уул дүүрэг Харгиа орчимд 30 гаруй арьс шир, нолоос ноолуур, өлөнгийн үйлдвэрүүд байна.  Тиймээс эрүүл ахуй /санитаци/ талаас нь арга хэмжээ авах шаардлагатай.  
    Мөн Байгаль орчны яамны хөрөнгө оруулалтаар хийгдсэн бетонон суваг тэнд байгаа. Тэр суваг нь үер болоход нурж дахин сэргээгээгүй бөглөрсөн лагаар дүүрсэн зэрэг  олон хүндрэл байна. Үндсэндээ анхны цас орох хүртэл 60-70 см зузаан лаг 60 жилийн лагийг халдваргүйжүүлэх ажлыг хийж цаашид үе шаттай арга хэмжээ авна.
    Монгол улс өнгөрсөн онд Парист Коп 21-ээр Засгийн газрын түвшинд үүрэг хариуцлага авсан. Манай улсыг  хүлэмжийн хийг хэр зэрэг бууруулсан, ус, агаар хөрсний бохирдлоос яаж ангижирч байгааг дэлхий нийт харж байгаа. Өмнө нь Киотогийн протоколоор үүрэгжүүлж байсан юм. Улаанбаатар хотод гэр хороололын дахин төлөвлөлтийг хийснээр маш олон бохирдлоос ангижирч байгаа. Одоо төв цэвэрлэх байгууламжийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх юм бол иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Монгол улс Улаанбаатар хотын эрүүл ахуйн түвшинг өндөржүүлэх хэрэгтэй байна. Нийслэлээс эрүүл аюулгүй байдлын индексийг гаргаж  хорооны болон дүүргийн ажлыг дүгнэдэг системд шилжсэн. 
    Улаанбаатар хотын иргэд өөрийн амьдарч байгаа газарт эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхийг шаардаж байна. 1.3 сая хүний эрүүл мэнд, ажиллах,  амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө  хийж байгаа ажил, зарцуулагдаж байгаа хөрөнгө гэдгийг ойлгох хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулахад анхаарч иргэдийн хүссэн үр дүнг гаргахын төлөө ажиллана.
     
    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!