MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн нээлт боллоо

    Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн нээлт боллоо

    2016-05-30
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Швейцарийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжих  “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нээлт “Чингис” зочид буудалд боллоо. Төслийн нээлтийн ёслолд Хөдөлмөрий сайд Г.Баярсайхан, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт, Швейцарийн Хөгжлийн агентлаг болон хөдөлмөрийн салбарт хэрэгжиж буй бусад төсөл хөтөлбөрийнхөн, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

     Уг төсөл нь Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2012-2015 онд амжилттай хэрэгжсэн Монгол Улсын Баруун бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын төслийн хоёр дахь үе шат болж буй юм. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой  энэхүү төслийг Германы GFA зөвлөх компани 2016-2018 онд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дархан-Уул аймаг болон нийслэлийн хоёр дүүрэгт  хэрэгжүүлэх бөгөөд төслийн нийт зардал 2,4 сая швейцарь франкийг Швейцарийн Засгийн газраас гаргаж байгаа.  Үр шимийг нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, Политехникийн коллеж төгсөгчид, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй залуучууд хүртэх уг төслийн нээлтийн ажиллагаанд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож хэлсэн үгэндээ Монгол Улс болон Швейцарийн Холбооны Улс 1964 онд дипломат харилцаа тогтоож, ардчилал, зах зээлийн нөхцөлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж байгааг онцлон тэмдэглээд “Швейцарийн Хөгжлийн агентлаг 2004 оноос Монгол Улсад хамтын ажиллагааны газраа нээн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2013-2016 оны стратеги нь хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал; мэргэжлийн боловсрол, сургалт; төрийн албаны шинэчлэл, орон нутгийн удирдлага, иргэдийн оролцоо гэсэн чиглэлээр хэрэгжиж байгаа нь Хөдөлмөрийн яамны хувьд ихээхэн ач холбогдолтой болсон гэж үзэж байна.

    Энэхүү стратегийн хүрээнд 2012-2015 онд хэрэгжсэн Баруун бүсийн мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл нь мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх ажил олгогчид болон олон нийтийн ойлголт, хандлагыг эерэг болгох, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалтын чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, Баруун бүсийн арга зүйн төвийн үйлчилгээг сайжруулах талаар амжилттай ажилласныг сайшааж байна. Төслийн хүрээнд төлөвшин тогтсон “Орон нутгаас үндэсний хэмжээнд”, “Хувийн хэвшлийн оролцоо” болон “Оролцоо хангасан  хамтын үйл ажиллагаа”-ны арга барил, хандлагыг Монгол Улсын Хөдөлмөрийн Яамнаас шилдэг туршлага гэж үнэлснийг энд дурдах нь зүйтэй юм.

    Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлснээр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих таатай орчин бий болгох, хэрэгжүүлж буй бодлогыг боловсронгуй болгох, сургалтад хамруулах, ажилд зуучлах, гарааны бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд шилжих явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, мөн ажилгүйчүүдийн эгнээнээс гарах боломжийг нэмэгдүүлэхэд чухал үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

    “Баруун бүсийн мэргэжил сургалт”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” энэхүү хоёр төсөл нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхэд чиглэсэн асуудалд гол анхаарлаа хандуулснаар эрэлт нийлүүлэлтийн зохистой харьцааг бий болгох зорилготой бөгөөд мэргэжлийн боловсролын сургууль төгсөгчид болон ажил хайж буй залуучуудын асуудлыг цогцоор шийдэх нөхцөлийг бий болгоход чиглэж байгаа нь чухал ач холбогдолтой гэдгийг төслийн нээлтийн үеэр гол санхүүжүүлэгч Швейцарийн Хөгжлийн агентлаг болон Төслийн нэгжийн ажилтнууд онцолж байлаа. 

    2016-05-25

    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:Zaluuchuudiin-hudulmur-erhleltiig-demjih-tusliin-neelt#sthash.dfu83Ol2.dpuf

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!