Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ
Чингис хааны нэрэмжит талбайд 2016 оны 6 сарын 1-ний өдрийн11:00 цагт
эхэлнэ. Энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор хотын захын, харъцангуй
хүн амын төвлөрөл ихтэй 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл нийтийн
тээврийн үйлчилгээг хүүхэд багачууддаа зориулж үнэгүй явуулахаар боллоо.
Тодруулбал , Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Баянхошуу, Улаан
чулуут, Орбит, Толгойт, Зүүн салаа, Зайсан, Нисэх, Яармаг, Баруунсалаа,
Хайлааст, Чингэлтэй, 3,4-р хороолол, 5 шар, Офицеруудын ордон гэсэн
чиглэлүүдээс нийтийн тээврийн тусгай чиглэлийн автобусууд өглөөний 08:00
цагт хөдөлж Чингисийн талбайд ирэх юм.
Мөн оройн хаалтын
ажиллагааны дараа буюу 17:00 цагаас иргэдийг буцааж хүргэх үйлчилгээг
зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр Чингисийн талбайн урд талын
“Санктпетрбург”-ийн зогсоолоор хотын зүүн талын Шархад, Улиастай, Сэлбэ,
Жанжин клуб, Офицеруудын ордон чиглэлийн 5 автобус, “Нийслэлийн Засаг
даргын тамгын газрын байр”-ны өмнөх зогсоолоор урд болон баруун талын
Зайсан, Нисэх, Яармаг, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн
салаа, 5 шар чиглэлийн 9 автобус, зүүн талын “Соёлын төв өргөө”-ний
зогсоолоор хойд талын Хайлааст, Чингэлтэй, 3, 4-р хороолол, Баруун салаа
чиглэлийн 4 автобус тус тус үйлчилэх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.