“АСЕМ”-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Их тойруу буюу 100 айлын
уулзвараас Сансарын аюулгүйн тойрог хүртэл явган хүний замын хавтанг
нөхөн сэргээх, сул шороо ихтэй, ногоон байгууламж хийх боломжгүй налуу
даланг эко хавтангаар хучих ажлыг хийж байна.
Одоогоор хуучин 410
метр квадрат эко хавтанг хуулж, шинээр 521 метр квадрат эко хавтанг
суулган, 300 метр квадрат явган хүний замыг бетоноор цутган, 200 урт
метр хашлага тавьж, 280 метр куб зам талбайг тэгшлэн “Mongolians”
рестораны баруун талын талбайн хур хог, шороог ачиж тээвэрлэлээ.
Мөн
Сансарын аюулгүйн тойргоос Нарантуул захын уулзвар хүртэл тохижилтын
ажлыг хийж эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд Баянцээлийн урд талын туслах
замын нөхөөс 100 м.кв талбайн нөхөөс хийж, шаардлага хангахгүй 787 хайс
хашлага, 4 мэдээллийн самбарыг буулгав.
“Сандэй” худалдааны
төвийн урд талын ногоон павилонуудын дундах гарц, Кэмпински зочид
буудлын баруун талын хоёр гарц, Сандэй худалдааны төвийн урд талын,
баруун хойд талын ХӨСҮТ-рүү эргэдэг гарц, Сандэй худалдааны төвийн
баруун талын 107.5 фм-тэй байрны гарцыг хийсэн. Мөн 21 худгийн түвшинг
тааруулж явган хүн чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.