Жил бүрийн тавдугаар сард улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулдаг. 17 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү өдрийг энэ жил “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор тэмдэглэж байгаа юм. Энэхүү өдрийг угтаж “Талархалын өдрийг”татварын хэлтсээс зохион байгууллаа. Талархлын арга хэмжээний үеэр 2016 оны шилдэг татвар төлөгчдийг тодруулсан юм. 2016 оны Хөх дэвтэрт шагналаар “Баясах хульж” ХХК, “Биг энд Биг холдинг” ХХК, “Прайорти” ХХК, “Ажигана хунчир” ХХК тодорлоо. Дашрамд дурьдахад “Шилдэг татвар төлөгч”-дийг шалгаруулахдаа, татвар төлөлтөөрөө тэргүүлсэн, тайлангаа үнэн зөв алдаагүй гаргаж хуулийн хугацаандаа татвараа төлсөн, татварын өр төлбөрийн хэмжээ нь татвар төлөгчийн төсөвт оруулсан орлогын таван хувиас хэтрэхгүй байх зэрэг шалгуурыг баримтлажээ. Энэ үеэр төсвийн зарцуулалтын тайланг Төрийн сангийн дарга Ц.Наранчимэг татвар төлөгчдөд танилцуулж Гаалийн байцаагч, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс, эмч, сувилагч нар хамтран татвар төлөгчдөд талархалаа илэрхийлсэн юм.