Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд шороон замыг хусч тэгшлэх болон хатуу хучилттай авто замын нөхөөсийн ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар жил бүр хийдэг. Тухайлбал, дүүргийн 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төвийн дээрх талбайн эвдрэл үүссэн автомашины зорчих хэсгийг засварлалаа. Тус ажлыг Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААҮГазар хийсэн байна.