MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлд ногоон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг шалгаруулж, урамшуулдаг болно

    Нийслэлд ногоон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг шалгаруулж, урамшуулдаг болно

    2016-05-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ногоон төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах, урамшуулах журам батлах тухай” А/389  дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, урамшуулах журмыг баталлаа. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Зөвлөлийг байгуулж, ногоон төсөл хэрэгжүүлэгчид олгох гэрчилгээний загварыг баталлаа. Зөвлөлийн ахлагчаар нийслэлийн  Засаг  даргын  Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана. Тус журмыг хэрэгжүүлэхэд холбогдох зардлыг тооцож, жил бүрийн төсөвт тусгуулан зарцуулж байхыг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
     
    НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ НОГООН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ  
    ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН
     ШАЛГАРУУЛАХ, УРАМШУУЛАХ ЖУРАМ
     
    Нэг. Нийтлэг үндэслэл
     
    1.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөлөл, бохирдлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд халгүй, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй цэвэр технологи нэвтрүүлсэн, эдийн засгийн өсөлт болон олон нийтийн оролцоог хангаж ногоон хөгжлийг дэмжих төсөл хэрэгжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж, урамшуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
     
    1.2.Энэхүү баримт бичигт хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно.
    1.2.1.“ногоон төсөл хэрэгжүүлэгч” гэж байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, хог хаягдалгүй, орчны бохирдлыг бууруулсан, төслийн төлөвлөлтийн болон хэрэгжилтийн явцад олон нийтийн оролцоог хангаж, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төсөл санаачлан хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;
    1.2.2.“зөвлөл” гэж нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Засаг даргын байгуулсан багийг.
     
    Хоёр. Шалгуур үзүүлэлт
     
    2.1. Ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулалахад дараах үзүүлэлтийг шалгуур болгоно. Үүнд:
    2.1.1. байгалийн нөөц баялгийн иж бүрэн, хэмнэлттэй ашиглалт;
    2.1.2.хүрээлэн буй орчин /агаар, хөрс, ус/-ны бохирдлыг бууруулах, багасгах, арилгах чиглэлийн технологи;
    2.1.3.байгалийн гаралтай түүхий эдийг орлуулах бүтээгдэхүүн, технологи нэвтрүүлсэн байдал;
    2.1.4.хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, цуглуулах болон эргүүлэн ашиглах, дахин боловсруулах технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдал;
    2.1.5.сэргээгдэх эрчим хүч ашигласан байдал;
    2.1.6.орон нутгийн үйлдвэрлэл, бараа материалын хэрэглээг дэмжиж буй байдал;
    2.1.7.тухайн төсөл нь нийслэлийн иргэдийн “ногоон” амьдралын хэв маягт шилжихэд үзүүлэх нөлөөлөл;
    2.1.8. “ногоон” ажлын байр бий болгосон байдал;
    2.1.9. тухайн төслийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч экологи, байгаль хамгааллын чиглэлийн олон улсын болон  үндэсний стандартуудын шаардлагыг хангасан байх. 
    2.2. Энэхүү журмын 2.1-д заасан шалгуураар ногоон төсөл хэрэгжүүлсний үр дүнг тооцохдоо экологи, нийгэм-эдийн засгийн ач холбогдол, цар хүрээ, өгөөж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт зэрэг нэмэлт үзүүлэлтүүдийг ашиглана.
    2.3. Тухайн төслийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч журмын 2.1-д заасан шалгуур үзүүлэлтүүд нь өөр өөр байж болно.
     
    Гурав.Урамшууллын хэлбэр
     
    3.1. Энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан төслийг шалгаруулж, дор дурдсанаар урамшуулна. Үүнд:
    a.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад "Ногоон төсөл хэрэгжүүлэгч" гэрчилгээ олгох;
    b.гэрчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгжүүлж буй төсөл, нэвтрүүлсэн арга, технологи, туршлагыг олон нийтэд сурталчлан алдаршуулах;
    c.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүсэлт гаргавал гадаад, дотоодоос хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл, тусламж авахад нь дэмжлэг үзүүлэх /хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөл хэрэгжүүлэгчид шаардлагатай итгэмжлэл, тодорхойлолт гаргах г.м/
    3.2.Энэхүү журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг байгаль орчны салбарын улсын шагналд нийслэлийн Засаг дарга нэр дэвшүүлж болно.
     
    Дөрөв. Урамшуулах ажлын зохион байгуулалт
     
    4.1.Энэхүү журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан төсөл хэрэгжүүлэгч холбогдох баримт бичгийг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт хүргүүлнэ.  “Ногоон төсөл хэрэгжүүлэгч” гэрчилгээ олгох шийдвэрийг сонгон шалгаруулах Зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг дарга гаргана.
    4.2.Зөвлөлөөс хүргүүлсэн санал, дүгнэлтэд шаардлагатай гэж үзвэл Засаг дарга мэргэжлийн байгууллагаар магадлан шинжилгээ хийлгэж болно.
    4.3.Сонгон шалгаруулалтад нийслэлд хэрэгжиж эхэлсэн болон туршилт хийгдэж, үр дүн нь батлагдсан төслийн баримт бичгийг хүлээн авна.
    4.4. Сонгон шалгаруулалтад орох материал нь дараах баримт бичгээс бүрдэнэ:
     
    a. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл буюу албан хүсэлт;
    b. иргэний үнэмлэх болон аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
    c. төслийн танилцуулга /технологийн нарийвчилсан тодорхойлолт, хүрсэн үр дүн, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, Байгаль орчны менежентийн төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн тайлан/;
    d. харьяа дүүрэг болон холбогдох мэргэжлийн байгууллага, лабораторийн санал, дүгнэлт;
     
    Тав. Талуудын эрх, үүрэг
     
    5.1.Зөвлөлийн эрх
    5.1.1.Тухайн төслийн онцлогоос хамааран шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдад хандан дүгнэлт гаргуулах;  
    5.1.2.Зөвлөл нь 7 /долоо/ гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд сонгон шалгаруулалттай холбоотой аливаа асуудлыг олонхийн саналын дагуу шийдвэрлэх;
    5.1.3.Төсөл хэрэгжүүлэгчээс шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл, баримт гаргуулах, тайлбар авах;
     
    5.2.Зөвлөлийн үүрэг
    5.2.1. Зөвлөлийн гишүүд тухайн төслийн нууцад хамаарах мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байх;
    5.2.2. Төслийн сонгон шалгаруулалтыг шударгаар үнэлэн, төсөл хэрэгжүүлэгчийг нээлттэй мэдээллээр хангах;
    5.2.3 Зөвлөл улиралд нэг удаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн баримт бичигт хяналт, шинжилгээ хийж санал, дүгнэлтээ Засаг даргад хүргүүлнэ.

    5.4. Төсөл хэрэгжүүлэгчийн эрх
    5.4.1.Төслийн талаар шаардлагатай тохиолдолд нэмэлт тайлбар мэдээлэл өгөх.
    5.4.2. Байнгын зөвлөлийн үйл ажиллагаа болон сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл авах. 
     
    5.5.Төсөл хэрэгжүүлэгчийн үүрэг
     
    5.5.1.Төслийн талаар мэдээллийн үнэн бодит байдлыг хариуцах.
    5.5.2.Ногоон төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь цаашид уг төслийг тогтвортой хөгжүүлэх, дэвшилтэд техник технологийг  нэвтрүүлж ажиллах;
    5.5.3. Тухайн төслөөр дамжуулан Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдад ногоон амьдралын хэв маягийн талаар ухуулан сурталчлах;
     
    Зургаа. Хариуцлага
     
    6.1. Байгаль орчны чиглэлийн хууль, журам, стандартыг зөрчсөн нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон эсвэл шалгагдаж буй төсөл хэрэгжүүлэгчийн материалыг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.
    6.2. Энэхүү журмын дагуу шалгарсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь холбогдох байгаль орчны чиглэлийн хууль, журам, стандартыг зөрчсөн нь тогтоогдвол “Ногоон төсөл хэрэгжүүлэгч” гэрчилгээг хүчингүй болгоно. 
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!