MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Ашиглалтын хугацаа нь дууссан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг буулгаж шинээр барина

    Ашиглалтын хугацаа нь дууссан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг буулгаж шинээр барина

    2016-05-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар золбин нохой муур устгалын ажлын шинэчилсэн зардал батлах тухай,  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг концессын гэрээгээр барих эрх олгох тухай, ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээ батлах тухай, болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.
     
    Золбин нохой муур устгах зардлыг нэмлээ

    Золбин нохойн муур утсах зардлыг шинэчлэн 12 000 төгрөг болгон тогтоох тухай асуудлыг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга Д.Энхсайхан танилцууллаа.

    Нийслэлийн хэмжээнд золбин нохой, муурыг багасгах, хүн амд үзүүлэх элдэв нөлөөллийг бууруулах зорилгоор нохой муур устгалын ажлыг гэрээт анчид хийдэг байна.  Нэг өдөрт дунджаар 26 нохой, муур устгадаг гэсэн тооцоо байдаг бөгөөд он гарсаар нийслэлийн хэмжээнд 36 000 гаруй золбин нохой, муурыг устгажээ.

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн  2013 оны тогтоолоор золбин нохой, муур устгах зардлыг 7500 төгрөг болгон нэмэгдүүлсэн ч энэ зардал хүрэлцэхгүй байна гэдгийг тэрээр онцлов. Тиймээс энэ зардлыг нэмэгдүүлж 12 000 төгрөг болгох шаардлагатай байгааг хэллээ. Үүнд анчид, жолооч, нохойн, муур баригч нарын цалингаас гадна үйл ажиллагааны зардал, иргэдээс золбин нохой муур худалдан авах үнэ зэрэг  багтсан байна. 

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид, золбин нохой муур усгалтын ажлыг шинэ хэлбэрээр, олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах хэрэгтэйг онцлов. Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор  хотын төвд нохой муурыг буудаж устгалгүйгээр иргэдээс тодорхой хэмжээний ханшаар  худалдан авах,  уургалан бариад  нэг цэгт тээвэрлэн хүргэж устгалд оруулах гэх мэт зохион байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа хэллээ.  Тодруулбал гэр хорооллолд хэдэн хэдэн газарт золбин нохой, муур худалдан авах цэг байгуулж  иргэдээс муур, нохойг худалдан аваад дараа нь нэг цэгт тээвэрлэн хүргэх маягаар  зохион байгуулах юм байна. НИТХ-ын Тэргүүлэгчид  энэхүү асуудлыг хэлэлцэн нэг золбин нохой муур устгах зардлыг 12 000 төгрөг болгон шинэчлэн тогтоов.
     
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг  буулгаж зургаан давхар болгон шинээр барина

    Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай асуудлыг танилцууллаа.

    Нийслэлийн концессын зүйлийн жагсаалтад нийслэлийн Засаг захиргааны  I байр буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг спорт заалтай нь хамт буулгаж шинээр барих төсөл багтсан. Төслийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас Концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаж шалгаруулалтад “Голомт фаннэйшнил групп” ХХК шалгарсан байна.


    Тус компани  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж өөрийн хөрөнгөөр, төмөр бетонон карказан хийцтэй 6 давхар, нэгдсэн зоорийн 1 давхартай,  нийт 17 037 м2 талбай бүхий барилга болгон  барих бөгөөд  1-3 давхарыг нийслэлийн өмчид шилжүүлэх юм.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр нь анх 1947 онд ашиглалтад орж 2007 онд ашиглалтын хугацаа дууссан байна.  Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ асуудлыг хэлэлцээд, нийслэлийн Засаг даргыг “Голомт фаннэйшнил групп” ХХК-тай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв.
     
    Ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээг тогтоолоо

    Нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээг тогтоох тухай асуудлыг танилцууллаа.  Ойн экологийн төлөв байдлыг сайжруулах,  түймэр, ойн хөнөөлт шавж тархах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр ойд цэвэрлэгээний огтлолт хийдэг.  Байгаль орчин, Ногоон хөгжлийн Сайдын  тушаалаар нийслэлийн ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээг  244 метр квадрат талбайгаас нийт 6300 метр куб мод бэлтгэхээр заасан байна.  Мөн ойн цэвэрлэгээний огтлолтоор ойгоос бэлтгэсэн модны 100 шоометр тутамд  аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн хөрөнгөөр 3 га талбайд ойжуулалт хийхийг үүрэг  болгожээ.

    Нийслэлийн хэмжээнд Улиастайн зүүн салааны Их ам, ойн сангийн түймэрт нэрвэгдсэн мод бүхий ойд цэвэрлэгээ хийх шаардлагтай байгаа бөгөөд энэ ойгоос 1500 метр куб модыг түлээний зориулалтаар ашиглуулахаар төлөвлөж байгаа юм байна.

    НИТХ-ын Тэргүүлэгчид 2016 онд  мод бэлтгэх дээд хэмжээг нийт 6100 шоо метр байхаар тогтоолоо. Үүнээс ойн цэвэрлэгээний огтлолтоор 40 га талбайгаас 1200 м3, цэвэрлэгээ буюу ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар унанги, гишүү  мөчир түүлгэх замаар  5100 м3 модыг бэлтгэх юм. Ойн цэвэрлэгээний огтлолт  болон ногоон бүсэд оршин суугч айл өрхөд  гишүү мөчир, унанги түлшинд бэлтгэсний төлбөрийн орлогоос нийслэлийн  төсөвт 36.3 сая төгрөг  төвлөрөх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
    2025-12-15 11:43:00
    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!