MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Сиско компаниас Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хатуу дэд бүтцийн мастер төлөвлөгөөг хүлээлгэн өглөө

    Сиско компаниас Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хатуу дэд бүтцийн мастер төлөвлөгөөг хүлээлгэн өглөө

    2016-05-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хатуу дэд бүтцийн мастер төлөвлөгөөг Сиско компаниас нийслэлд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү мастер төлөвлөгөөг Сиско компанийн Ухаалаг хот хариуцсан дэд ерөнхийлөгч Тони жанг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд гардуулан өглөө.

    Нийслэлийн ИТХ-ын 2014 оны 16/11 дүгээр тогтоолоор баталсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг үр ашигтайгаар хэрэгжүүлэх гол түлхүүр нь Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хатуу дэд бүтцийн мастер төлөвлөгөө юм. Энэхүү ажлыг Ухаалаг хотын шийдлээрээ дэлхийд тэргүүлэгч Сиско компани гүйцэтгэв.

    Сиско компани нь дээрх ажлын хүрээнд Ухаалаг хотын хатуу дэд бүтцийг бий болгох шийдэл, аргачлалууд, түүнийг хэрэгжүүлэх үе шатууд болон санхүүгийн тооцооллын орлуулсан НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ, шийдлүүдийн харилцан уялдаа, харьцуулалт, нарийвчилсан судалгааг тусгасан ДЭЛГЭРЭНГҮЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, төслийн хүрээнд эхний ээлжинд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай 58 шийдлийн дэлгэрэнгүй төлөвлөгөөг тусгасан ДЭЛГЭРЭНГҮЙ ШИЙДЛҮҮД гэсэн 3 хэсгээс бүрдсэн 60 шийдлийг эмхтгэн Англи болон Монгол хэл дээрх нийт 13 боть баримт материалыг боловсруулжээ.


    Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Ухаалаг Улаанбаатарын хатуу дэд бүтцийн мастер төлөвлөгөөг хийж гүйцэтгэсэн Сиско компанийхандаа талархалаа илэрхийлье. Цахилгаангүй газар хүн амьдарч чадахгүйтэй адил 21 дүгээр зууны иргэд ухаалаг биш хотод амьдрахгүй нь мэдээж. Миний хувьд Улаанбаатарыг ухаалаг хот болгож чадахгүй бол яанаа гэсэн айдастай явдаг. Өнөөдөр тэрхүү айдас үгүй боллоо. Учир нь дэлхийд алдартай Сиско компанийн боловсруулсан хатуу дэд бүтцийн мастер төлөвлөгөө  Улаанбаатарыг дэлхийд тэргүүлэх ухаалаг хот болгоно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн маш их хичээл зүтгэл гаргаж богино хугацаанд өөрийн хөрөнгөөр бүтээсэнд үнэхээр баяртай байна. Сискогийн мастер төлөвлөгөөтэй байхад бид хөрөнгө оруулагчдыг гуйхааргүй боллоо” гэлээ.  
    Тэдгээр шийдлээс дурдвал:
    • Улаанбаатар хотын иргэдийг төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл, лавлагаа, тасалбар борлуулах, төлбөр төлөх, сурталчилгаа зэрэг олон төрлийн үйлчилгээгээр хангах
    • Олон нийтийн газарт байршуулах боломж бүхий Ухаалаг киоск
    • Иргэд хол ойроос үл хамааран эмчийн үзлэг, шинжилгээ, заавар зөвлөгөөг зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг цахим буюу дүрсээ харж уулзах технологийн тусламжтай авах боломж бүхий Алсын зайн эмч
    • Нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, түгжрэлийг бууруулах замын хөдөлгөөний нэгдсэн удирдлагын төвийн шийдэл зэрэг олон үр ашигтай шийдлүүд багтсан байгаа юм.
    Ухаалаг хотын хатуу дэд бүтцийг бий болгоход шаардагдах дараах ажлуудыг Мастер төлөвлөгөөнд тусгажээ. Үүнд:
    • АЛСЫН ХАРАА. Ухаалаг хотын үйл ажиллагааны зорилтыг удирдлага менежмент, үйлчилгээ, сүлжээний төвшинд тодорхойлсон.
    • ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТРАТЕГИ. Ухаалаг үйлчилгээнүүдийн жагсаалт, ач холбогдлын дараалал, бүтэц, архитектурын загваруудыг боловсруулсан.
    • БИЗНЕСИЙН СТРАТЕГИ. Ухаалаг хот төслийг удирдах  бүтэц, ажлын зохион байгуулалт, хүний нөөц, технологийн бодлого шийдлүүд, санхүүгийн төлөвлөлтийг хэрхэн хийх талаар заавар, үлгэр жишээ Улаанбаатар хотын онцлогт тохируулан  боловсруулсан.
    • ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ. Ухаалаг хотын үйлчилгээний салбаруудад хэрэглэгдэх технологийн шийдлүүд, нууцлал хамгаалал зэргийг хэрхэн шийдэх талаар зөвлөмж, шийдлийг санал болгосон байгаа.
    • МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДСЭН ПЛАТФОРМ. Дата төв, сүлжээний дэд бүтэц, мэдээллийн дэд бүтэц, шуурхай удирдлагын төв, хяналтын системүүдийн технологийн шийдлүүдийг дэлгэрэнгүй тусгасан байгаа.
    • НЭВТРҮҮЛЭХ АРГАЧЛАЛ. Энэ нь Ухаалаг хотын шийдлийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх ажлын зохион байгуулалт, төлөвлөгөө, ажлын үе шатууд, хариуцлагын тогтолцоо зэргийг олон улсын ухаалаг хотуудын туршлагыг судалсны үндсэн дээр Улаанбаатар хотын онцлогт тохируулан боловсруулсан байна.
    Энэхүү мастер төлөвлөгөөний дагуу боловсруулсан нийт шийдлүүдийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэхэд 4-6 жил шаардагдахаар тооцоолсон бөгөөд төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 90 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм гэж Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ. 
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И-ТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
    2026-06-13 23:00:00
    ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫГ ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛЭЭ
    2026-06-13 11:21:00
    Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
    2026-06-12 17:59:00
    Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ
    2026-06-12 16:06:00
    Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
    2026-06-12 12:56:00
    Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа
    2026-06-12 11:12:00
    ТЭТГЭВРИЙН ШУДАРГА ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЖ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИНЭ
    2026-06-11 17:38:00
    Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
    2026-06-11 11:22:00
    Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    2026-06-10 15:10:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!