“Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” БРТ төслийн техникийн туслалцааны хүрээнд “Улаанбаатар хотын тээврийн чадавхыг бэхжүүлэх” олон улсын судалгааны баг 2016 оны 04 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд “Тээврийн эрэлтийн загварчлалын үндсэн ойлголт” сургалтыг зохион байгууллаа. Улаанбаатар хотын тээвэр төлөвлөлтийг сайжруулах, замын түгжрэлийг бууруулах, тээврийн загварчлалыг “Visum” програм дээр хэрхэн хийх аргачлалын талаарх сургалтыг БНГУ-ийн “PTV” группын зөвлөх, Азийн хөгжлийн банкны төслийн баг хамтран зохион байгуулав.
Энэхүү сургалтад Зам тээврийн яам, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Авто замын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль тус тус оролцлоо гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.