MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт орууллаа

    Нийслэлийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт орууллаа

    2016-05-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар концессын зүйлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Концессын зүйлийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав.

    Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталдаг.

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2014 оны 21/31, 2015 оны 32/31 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 82, 147 дугаар тогтоолоор нийслэлийн консессын зүйлийн жагсаалтад нийт 148 төслийг оруулан баталсан бөгөөд төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор концесс олгох уралдаант шалгаруулалтын салбар комиссыг байгуулан ажиллаж байгаа юм байна.

    Өнөөдрийн байдлаар  нийт 104 асуудлыг  ерөнхийд нь шийдвэрлэснээс  17 төсөл гэрээ байгуулж,  3 төсөл хэрэгжиж дууссан байна. 30 төсөл уралдаант шалгаруулалтын шатандаа, 101 төсөл бэлтгэл ажлын шатандаа хэрэгжиж байгааг тэрээр онцлов.  Мөн хэд хэдэн төслүүдийг концессын зүйлийн жагсаалтад нэмэхээр өргөн барьж байгаагаа хэллээ.


    Тодруулбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Баруун үйлдвэрчний гудамж, Ажилчны гудамжнаас  зүүн тийш “Суурь” ХХК-ын урд талаар Энгельсийн гудамж хүртэлх 2,0 км авто зам барих ажил, Баянзүрх дүүргийн 1, 4 дүгээр хороо, Сансарын клонкийн автобусны буудлын ойролцоох явган хүний гүүрэн гарц барих төсөл,  Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт - Таван толгойн гүүр чиглэлийн 12,5 км авто зам барих төслийг Концессын зүйлийн жагсаалтад нэмэхээр өргөн барив.  Эмээлт-Таван толгойн гүүр чиглэлийн 12,5 км автозам барих төслийн концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр авто зам барьж, концессын гэрээний нөхцөлөөр ашиглан нийслэлийн өмчид шилжүүлэх  юм байна. Тус зам баригдснаар Эмээлтийн аж үйлдвэрийн парк, Нийслэлээс газар өмчлүүлэх 2 байршил болон Баруун чиглэлийн аймгуудаас ирж байгаа автомашинуудыг Улаанбаатар хот уруу оруулахгүйгээр урагшаа Шувуун фабрикийн авто зам, Төв аймгийн замтай холбох бүрэн боломжтой  болох юм байна. Түүнчлэн замын шороо тоосжилт багасаж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, хотын бүтээн байгуулалтад хэрэглэгдэх элс хайргыг зориулалтын замаар тээвэрлэх зэрэг боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна. НИТХ-ын тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд эдгээр төслүүдийг нийслэлийн Концессын зүйлийн жагсаалтад нэмж батлав. Мөн нийслэлийн концессын зүйлийн жагсаалтаас хот тохижилттой холбоотой хэд хэдэн төслүүдийг хасахаар танилцуулсныг хэлэлцэн баталлаа. Тухайлбал, Баянгол дүүргийн орон сууцны байрнуудын дээвэр засвар, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Ханбүргэдэй их дэлгүүрийн урд талын 428 м авто зам, СБД-ийн 135 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг буулгаж, шинээр барих төсөл, БЗД-ийн  9,17,19,24 дүгээр хороодод Гэр цэцэрлэг байгуулах төсөл, Энх тайвны өргөн чөлөө, Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх тохижилтын ажил зэрэг 14 төслийг Концессын зүйлийн жагсаалтаас хасахаар НИТХ-ын Тэргүүлэгчдид баталлаа.
     
    Налайх дүүрэгт эрүүл мэндийн  жишиг төв барина

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн барилга барих төсөл, Чингэлтэй дүүргийн 19-р хороо Салхитын амны 1,9 км автозамын өргөтгөл, Шадивлангийн амны 2,6 км автозамын өргөтгөл шинэчлэлийн ажлуудыг Концессын гэрээгээр гүйцэтгүүлэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцэн батлав.


    Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 2,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Наранбулаг Хан” ХХК,  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын амны 1,9 км авто зам барих төслийг “Экспресс зам" ХХК  тус хэрэгжүүлэхээр шалгарсан байна. Эдгээр төслүүдээс гадна Налайх дүүргийн 2 дугаар хороонд хуучин Эрүүл мэндийн төвийн хашаанд  шинээр 100 гаруй ортой, оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий эрүүл мэндийн төв барих төслийг “Болскан Монгол" ХХК хэрэгжүүлэхээр шалгарсан байна. Төслийг нийт 11 000 метр квадрат талбайд хэрэгжүүлэх бөгөөд ирэх оны 4 сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд тус төвд эмчилгээ оношилгооны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг байрлуулах бөгөөд барилга нь дүүргийн эрүүл мэндийн төвийн жишиг эмнэлэг болох юм байна.

    НИТХ-ын Тэргүүлэгчдээс эдгээр төслийг хэрэгжүүлэх концесс олгох гэрээ байгуулахыг нийслэлийн Засаг даргад зөвшөөрөв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл ,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!