Монголд анх удаа 1000 компанийг хамруулан зохиож байгаа хамгийн том “Дүнжингарав экспо” үзэсгэлэн худалдаа энэ сарын 24-нд нээлтээ хийсэн. Тус үзэсгэлэн худалдаа улсын комисс хүлээж авсан D1, B2 блок бүхий нийт 18,000 м2 талбайтай 1092 павилонд барилга, боловсрол, хүнс, хувцас элэктрон бараа гэх мэт 19 салбарыг хамарсан 1000 аж ахуйн нэгжүүдийн барааг сурталчилж байгаа гэдгээрээ ихээхэн онцлог юм. Тэгвэл энэхүү үзэсгэлэн худалдаанд Багануур дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид ЖДҮДТөв болон дүүргийн Засаг даргын дэмжлэгтэйгээр оролцож байна.
ЖДҮ эрхлэгчдийн хувьд хөнгөлөттэй зээлд хамрагдах, борлуулалтын сувгаа олох, ажлын байртай болох гээд тулгамдсан асуудал олон байдаг. Тэгвэл дүүргийн Засаг даргын зүгээс ЖДҮ эрхлэгчдээ дэмжин борлуулалтын сувгаа олоход нь туслах зорилгоор томоохон үзэсгэлэн яармагт оролцоход нь түрээсийн төлбөрийг нөөц сангаас гарган дэмжлэг үзүүллээ. Ингэснээр Багануур дүүргийн үндэсний хувцас, шүрэн урлал, эсгий, эсгий урлалыг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 14 иргэн есөн төрлийн 8 сая шахам төгрөгний бараа бүтээгдэхүүнтэйгээр “Дүнжингарав экспо – 2013”-т оролцож байна. Багануур дүүрэгт ЖДҮ-г хөгжүүлэх, ажлын байрыг энэ салбарт олноор бий болгох чиглэлээр ихээхэн анхаарч байгаа бөгөөд цаашид дүүргийн ЖДҮЭрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Багануур ХК-д нийлүүлэх, Улаанбаатар хотошд борлуулалтын цэгтэй болгох тал дээр анхааран ажиллаж байна.