MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Нэн түрүүнд ХАБ-2016” бага хурлаас зөвлөмж гаргав

    “Нэн түрүүнд ХАБ-2016” бага хурлаас зөвлөмж гаргав

    2016-05-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Олон улсын хөдөлмөрийн байгууллагын санаачилгаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-нд дэлхий нийтээр тэмдэглэдэг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөр”-ийг угтан манай улс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг орон даяар зохион байгуулдаг уламжлалтай.

    Аяны хүрээнд “Нэн түрүүнд ХАБ” бага хурлыг хийдэг болоод тав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй юм. Энэ удаагийн хурлыг ч уламжлал ёсоор Хөдөлмөрийн яам Уул уурхайн яам, Уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран дөрөвдүгээр сарын 28-29-нд “Чингис” зочид буудалд зохион байгуулсан.

    “Нэн түрүүнд ХАБ-2016” бага хуралд 250 гаруй хүн оролцож хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сэвдээр тулгамдаж буй асуудлаа хэлэлцсэн. Оролцогчдын 50 гаруй нь төрийн байгууллагын, 170 орчим нь хувийн хэвшлийн төлөөлөл байсан бөгөөд тэднээс 90 нь уул уурхай, 21 нь эрчим хүчний, 25 нь барилгын, 20 нь үйлчилгээний салбарынх байсан юм. Мөр төрийн бус болон сургалтын байгууллагынхан ч оролцож санал бодлоо солилцсон.

    Бага хурлын нээлтэд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт оролцож хэлсэн үгэндээ 2015 онд ХАБЭА-н тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэм, аж ахуйн нэгж, байгууллагад ХАБЭА-н зөвлөл, нэгж, ажилтан ажиллуулах норматив батлах тухай болон ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх журмыг шинэчлэн баталсан нь хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын түвшинд нийцүүлэхэд чиглэсэн томоохон ажил болсныг дүгнээд “Монгол Улсын хөгжил дэвшилд уул уурхай, барилгын салбарын байр суурь өсч, гүйцэтгэх үүрэг нь нэмэгдэж байна. Үүнтэй уялдан энэ салбарын ажил олгогчдын  нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлмөрийн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, ХАБЭА-н сургалт, үйлдвэрлэлийн ослын даатгалыг сайжруулах, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, ажлын арга туршлагаа харилцан солилцоход энэ бага хурлын үндсэн зорилго чиглэх ёстой.

    2015 онд ХАБЭА-н тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр салбарын яамдын дэргэд ХАБЭА-н салбар хороо байгуулж, ажиллах эрх зүйн орчныг бий болгосон. Энэ нь салбарын түвшинд ХАБЭА-н хууль тогтоомжийг шинэчлэх, зохицуулалт хийх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжийг нээж өгсөн. Уул уурхайн салбарт “Далд уурхайн аюулгүй аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг Уул уурхайн болон Хөдөлмөрийн сайд хамтран батлав. Уул уурхайн салбар дахь ХАБЭА-н тухай ОУХБ-ын 176 конвенцид нэгдэн орох асуудлыг УИХ-аар соёрхон баталсан нь нэгэн шинэ алхам боллоо. Мөн Зам, тээврийн яам “Автозамын салбарын ХАБЭА-н дүрэм”-ээ боловсруулж, батлуулах ажлыг эхлүүлсэн байна.

    Манай улсад ХАБЭА-н хууль тогтоомж чамлалтгүй ч аж ахуйн нэгж, байгууллагуудын түвшинд мөрдөж хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг тооцох асуудал хангалтгүй байна. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний статистик мэдээнд үндэслэн энэ дүгнэлтийг хийж байгаа юм” хэмээсэн. 

    Өнгөрсөн онд зөвхөн уул уурхайн салбарт үйлдвэрлэлийн 59 осол бүртгэгдэж, есөн хүн амь насаа алдаж, хоёр хүн тахир дутуу болж, 47 хүн хөдөлмөрийн чадвараа түр алдсан тоо баримтыг хуралд оролцогчид дурдаж байсан. Мөн уул уурхай, барилга, зам тээврийн салбарт үйлдвэрлэлийн осол их байгааг онцолж байв. 2015 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас 3777 хүн идэвхтэй хяналтанд байгаагийн 65 орчим хувь нь уул уурхайн салбарын ажилтан байжээ.

    Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, эрүүл аюулгүй ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлыг  Хөдөлмөрийн яам дэмжин ажиллаж, “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч” байгууллагуудыг  жил бүр шалгаруулдаг. Мөн 2015 оноос хөдөлмөрийн салбарын шилдгүүдийг есөн номинациар тодруулдаг болсны нэг нь “ХАБЭА-н шилдэг ажилтан” өргөмжлөл юм.

      Хөдөлмөрийн яам хөдөлмөрийн эрүүл ахуй, нөхцөлийн асуудалд анхаарч, зарим тодорхой асуудлыг шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа. Тухайлбал, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өнгөрсөн гуравдугаар сард Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвийн зарим ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт судалгаа хийж, нөхцөлийн талаар дүгнэлт гаргах ажлыг Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд хариуцуулан хийлгэж буй. Түүнчлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан хүнд, хортой нөхцөлтэй ажил, мэргэжлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хуульд заасны дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтран хийхээр ажиллаж байгаа.  Мөн энэ онд багтаан ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн доргион, шуугиан, гэрэлтүүлгийн стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаа нь стандартын хэм хэмжээ, шаардлага хангасан ажлын байрны хэмжилт судалгаа хийх, дүгнэлт гаргах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахад ач холбогдолтой гэдгийг хуралд оролцсон албаны хүмүүс дуулгаж байлаа.

    Бага хурлын төгсгөлд Монгол Улсын ХАБЭА-н үндэсний тогтолцоог боловсронгуй болгох, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ХАБ-ын сургалтын чанарыг дээшлүүлэх, “ХЭМАБ-ын удирдлагын тогтолцоо.Шаардлага” Монгол Улсын MNS OHSAS 18001:2012 стандартыг нэьтрүүлж ажиллахад Монгол Улсын Засгийн газар, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэж “Нэр түрүүнд ХАБ-2017” бага хурал хүртэл хэрэгжүүлэх зорилтыг тодорхойлж зөвлөмж гаргалаа.

    « Мэдээ
    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:Nen-turuund-HAB#sthash.dTNhllZP.dpuf
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!