MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Монгол ур чадвар-2016” сантехникийн мэргэжлийн шилдгүүдийг тодрууллаа

    “Монгол ур чадвар-2016” сантехникийн мэргэжлийн шилдгүүдийг тодрууллаа

    2016-05-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт сурч, мэргэжил эзэмшиж буй залуусын ур ухааныг сорьдог “Монгол ур чадвар-2016” тэмцээний сантехникийн мэргэжлийн улсын уралдаан Ховд аймагт дөрөвдүгээр сарын 28-29-нд болж дүнгээ гаргалаа. Тэмцээний нээлтийн ёслолд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож багш сурагчдад амжилт хүссэн.

    Хөдөлмөрийн яам, Монголын барилгачдын холбоо, Ховд аймаг дахь “Хөгжил” политехник коллеж хамтран зохион байгуулсан улсын уралдаанд Хэнтий, Төв, Говь-Алтай, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дархан-Уул аймаг дахь МСҮТ,  Баянхонгор политехник коллеж, Техник технологийн дээд сургууль,  Барилгын политехник коллеж,  “ Улаангом” политехник коллеж,  Барилга, технологийн коллеж, Налайх МСҮТ, Дорнод политехник коллеж, Ховд аймгийн “Хөгжил” политехник коллеж гэсэн нийт 16 сургуулийн багш, суралцагчид оролцож ур чадвараа сорилоо.

    Тэмцээнд зориулан Ховд хотын төв талбайд оролцогчийн тоогоор тусгай кабин засч, хэрэглэгдэх материалуудыг урьдчилан зэхсэн байсан бөгөөд залуус ерөнхий бэлтгэл, халаах хэрэгсэл угсрах, цэвэр усны шугам угсрах, бохир усны шугам угсрах гэсэн ажилбаруудыг өгөгдсөн ажлын зургийн дагуу зургаан цагийн хугацаанд хийж гүйцэтгэх даалгавартай байсан юм. Тэднийг даалгавраа хэрхэн биелүүлж буйг шүүгчид байнга ажиглан оноогоор дүгнэж байсан бөгөөд гадаа талбайд ил болж буй тэмцээнийг хүссэн хүн бүхэн үзэж сонирхох боломжтойгоор зохион байгуулсан нь  мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалтын үр өгөөж, суралцагчдынх нь чадварыг сурталчилсан сайн арга хэмжээ болсон.

    “Монгол ур чадвар-2016” тэмцээний сантехникийн мэргэжлийн улсын уралдааны ерөнхий шүүгчээр Монгол Улсын зөвлөх инженер О. Занданхүү ажиллаж, шүүгчдийн багт Монголын барилгачдын холбооны гүйцэтгэх захирал Монгол Улсын зөвлөх инженер Г.Шоовдор, Монгол Улсын мэргэшсэн инженер Ц.Соёлмаа, Т.Батболд, Д.Дарамбазар нар багтсан байлаа. Тэмцээний цаг дуусахад шүүгчид хүүхэд бүрийн хийж гүйцэтгэсэн ажлыг шалгаж, угсралтыг өгсөн зургийн дагуу зөв хийсэн эсэхийг шалгахын хамт  мэргэжлийн хүний хувьд багаж тоног төхөөрөмж, материалтайгаа хэрхэн харилцаж, ажлын байрны эмх цэгцийг яаж хангаж буйг ч нэг нэгэнгүй шалгаж нягталсан. Энэ бүгдийн эцэст уралдаанаас гурван түвшинд зургаан сургууль шалгаруулан байр эзлүүлсэн юм. Нэгдүгээр түвшинд Барилгын политехник коллеж, Ховд аймаг дахь “Хөгжил” политехник коллежийн оролцогчид шалгарсан бол хоёрдугаар түвшинд Техник технологийн дээд сургууль, Баянхонгор политехник коллежийн баг орж аман хүзүүдэв. Харин гуравдугаар түвшинд Говь-Алтай МСҮТ,  Дундговь МСҮТ шалгарч, эдгээр зургаан баг дараагийн шатны тэмцээнд дахин хүч үзэж шилдгийн шилдэг нэг оролцогч ирэх 2017 онд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болох Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх авах юм.

    « Мэдээ
    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:Mongol-ur-chadvar-2016-santehnik#sthash.fyTorpG6.dpuf
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!