MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Г.Баярсайхан: “Сайн малчин” мэргэжлийн анги нээх нь нийгмийн захиалга байсан

    Г.Баярсайхан: “Сайн малчин” мэргэжлийн анги нээх нь нийгмийн захиалга байсан

    2016-05-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Монгол Улсад малын тоо толгой нэмэгдэж 50 гаруй саяд хүрсэн гэлээ ч мал маллах сонирхолтой залуу малчдын тоо жилээс жилд буурч байгаа нь энэ салбарын тулгамдсан асуудлын нэг юм. Үүнийг шийдэх гарц нь малчин мэргэжлээр залуусыг сургах хэмээн үзсэн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачилга бодитоор ажил хэрэг болж эхэллээ. Тэрбээр өнгөрсөн пүрэв гаригт Ховд аймгийн “Хөгжил” политехник коллежид зочилж “Сайн малчин” мэргэжлийн ангийн албан ёсны нээлтийг хийсэн юм.

    Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18 орчим хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний 30 орчим хувийг ажлын байраар хангадаг хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуй төрийн бодлогын төвд байдаг. Засгийн газраас малчдын хөдөлмөр эрхлэлт, мал аж ахуйн салбар, холбогдох үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа тул мал сүргийн тоо толгойг өсгөх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ажиллах хүчний эрэлт хэрэгцээ их байгаа юм. Гэтэл өнөөдөр мэргэжлийн боловсрол, сургалтын есөн байгууллагад эрчимжсэн мал аж ахуйн фермер мэргэжлээр 157, малын эмчээр 57, малын асаргаа мэргэжлээр 38 хүн сурч байгаа нь уламжлалт мал аж ахуйн сургалт үндсэндээ хаагдаад байгаагийн нэг илрэл хэмээн үзсэн Хөдөлмөрийн сайд малчдын залуу халааг бэлтгэх, мал аж ахуйн салбарт залуусыг татах замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжийг судлах үүргийг салбарынхандаа өгчээ. Судалгааг аймаг орон нутаг дахь Хөдөлмөрийн хэлтэс, МСҮТ-үүдээрээ дамжуулан олон чиглэлд хийсний үр дүнд “Сайн малчин” мэргэжлийн ангитай болох нь зөв гэсэн шийдэлд хүрснээр анхных нь Ховд аймгийн “Хөгжил” коллежид үүдээ нээлээ.

    Нээлтийн үеэр Г.Баярсайхан сайдаас малчдыг сургуулиар бэлтгэх шаардлага байгаа эсэхийг тодруулахад “Улс орны эдийн засгийн өсөлтийг уул уурхайн салбараар төсөөлж харахаас илүүтэй буянт мал сүргийнхээ ашиг шимийг дээшлүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн эргэлтийг сайжруулж, малчид, фермер эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний нэмүү өртөг бий болгоход анхаарах шаардлага тулгарч байгаа. Гэтэл малчдын залуу халаа жилээс жилд цөөрч, малчин болох залуусын тоо жилд 1,0 хувиар буурч байгаа нь анхаарахаас аргагүй асуудал юм. Тэгээд ч надтай уулзсан ахмад малчид, улсын аварга, хөдөлмөрийн баатар олон хүн 1960-аад онд мэргэжлийн малчин бэлтгэдэг тогтолцоо манай улсад байсныг ярьж, ахмад үеийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлдэг, хойч үедээ зааж сургадаг уламжлалыг сэргээх талаар ярьж байсан болохоор би энэ ажлыг нийгмийн захиалга гэж харж байгаа.

    Бидний өнөөдөр нээж буй “Сайн малчин” мэргэжлийн анги улс эх орон даяар хүрээгээ тэлж малчдыг бэлтгэх мэргэжлийн боловсрол сургалтын агуулга, арга хэлбэр боловсронгуй болж мал сүрэг өсч үржин малчин түмний амьдрал дээшлэхэд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн.  Тэрбээр мөн малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэн малчны мэдлэг, ур чадварт үндэслэн малчин мэргэжлийн зэргийг тодорхойлох, түүнд тохирсон нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай бөгөөд сайн, туршлагатай малчны амьдралын арга ухааныг мэргэжлийн боловсрол, сургалттай хослуулан шинэ залуу малчдаа сургаж бэлтгэхэд сургалтын зорилго оршиж буйг онцолсон.

    “Сайн малчны анги”-д Ховд аймгийн сум бүрээс залуус иржээ. Нийт 25 суралцагчтай хичээлээ эхэлж буй энэ ангийн хамгийн залуу нь  14, хамгийн ахмад нь 39 настай гэнэ. Тэд бүгд хөдөө мал дээр байдаг. Хэдийгээр аав ээжээсээ малчны арга ухаанд суралцаж байгаа ч мал маллагааны орчин үеийн арга технологи, мал эмнэлэг, эмнэл зүйн ухаанд суралцах, малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар үр өгөөжийг хэрхэн ашиглах гээд олон зүйлийн мэдлэгийг суралцах хугацаандаа авахаар энэхүү сонголтыг хийсэн гэдгээ ярьж байлаа.  

    Бат-Очирын Дорждэрэм:

    -Дөргөн сумаас ирсэн. Хөдөө мал малладаг. Ноднин дунд сургуулиа төгсөөд мал дээр гарсан. Ийм шинэ анги нээх гэж байгааг сонсоод суръя гэж бодоод ирсэн. Хэдийгээр хар багаасаа мал маллах арга ухааныг аав ээжээс өвлөсөн ч онолын талаас нь юм сонсч мэдэж авъя гэж шийдээд энэ сонголтыг хийсэн. Наад зах нь малдаа өвчин туслаа гэхэд шинж тэмдэг нь ямар байдаг, яаж эмчлэх гэхчилэн олон талын мэдлэгийг эндээс авна. Бас туршлагатай ахмад малчдаар хичээл заалгана гэсэн болохоор илүү их зүйл сурна гэж итгэж байгаа.

    Батжаргалын Сүхбат:

    -Би 14 настай, тавдугаар ангиасаа сургуулиас гарч мал маллаж байгаа. Манайх зургаан хүүхэдтэй. Тэднээс хоёр нь малчин болсны нэг нь би. Ямаа голдуу 600 гаруй мал малладаг. Сумаас бидэнд ийм анги нээгдэх гэж байгаа гэдгийг хэлсэн. Тэгээд гэрийнхэнтэйгээ зөвлөлдөөд сурахаар ирсэн. Малынхаа бэлчээрийг сонгох, үүлдэр угсааг нь сайжруулах гээд олон зүйлийг заана гэсэн.

    Б.Энхжаргал:

    -Манайхан бүгд малчин. Гэхдээ миний энд ирсэн шалтгаан малчны мэргэжлээр илүү нарийн мэдлэгтэй болохын хамт малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх арга зам, малын гаралтай бүтээгдэхүүнийг хэрхэн яаж боловсруулах зэргийг сурах юм. Бидэнд заах хичээлийн талаар багш нарын ярьж танилцуулж байгаагаас би сурна гэж бодож ирсэн зүйлээ сурч чадна гэсэн итгэлтэй байгаа. Ийм сонголт хийсэндээ баяртай байна.

    Орчин үеийн малчинд малаа өсгөж үржүүлэхээс гадна хэрхэн эрүүлжүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлж зах зээлд нийлүүлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах гэхчилэн мэргэжлийн түвшний олон зүйлийн ухаан шаардлагатай болж буй юм. “Сайн малчин” мэргэжлийн ангид эрчимжүүлсэн байдлаар ердөө таван сар суралцаад төгсөнө. Энэ хугацаанд малаа хэрхэн эрүүлжүүлэх, тарилга туулгад хамруулахын ач холбогдлын талаар түлхүү зааж сургахын хамт олон жил мал малласан хашир туршлагатай малчдын мал маллах арга ухаанаас өвлүүлэх, нутаг орныхоо онцлогт тохируулан бэлчээрээ хэрхэн хуваарилах, үржил селекцийн ажлын талаар ч тодорхой мэдлэг өгөхөд анхаарч сургалтын хөтөлбөрийг боловсруулсан гэдгийг “Хөгжил” политехник коллежийн захирал Баярмаа танилцуулсан.

    “Сайн малчин” мэргэжлийн ангийг Ховдоос гадна Баянхонгор, Дорнод гэхчилэн бүс бүрт байгуулахаар төлөвлөжээ.

    2016-05-01

    - See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:G.Bayarsaihan-Sain-malchnii-angi#sthash.C1UbpT5V.dpuf
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!