Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс золбин нохой барих торон хашаа хийх санаачлага гарган дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр зөөврийн торон хашааг бэлэн болгож өнөөдөр анхны туршилтыг 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт амжилттай хийлээ. Цаашид ашиглаж болохуйц үр дүн өндөр гарсан нь анхны туршилтаас харагдаж байгаа бөгөөд үргэлжлүүлэн илүү боловсронгуй болгох тал дээр хяналт тавин ажиллаж байна. Тус ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, 16 дугаар хорооны Засаг дарга, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн холбогдох мэргэжилтэн, золбин нохой, муур устгалын Базалт нэгдэл ХХК-иас төлөөлөл байлцлаа.