Оросын Холбооны Улсын Санкт Петербург хотын соёлын өдрүүд Улаанбаатар
хотод энэ сарын 24-29-ний өдрүүдэд болж байна. Соёлын өдрүүдийн хүрээнд
Улаанбаатар хотод Санкт-Петербург хотын Соёлын хорооны нэгдүгээр орлогч
А.Н. Воронко тэргүүтэй урлаг, соёлын төлөөлөгчид Улаанбаатар хотод
айлчилж байна. Өнөөдөр төлөөлөгчид НИТХ-ын дарга Д.Баттулга болон
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
Ц.Энхцэнгэл нартай уулзаж хотуудын хамтын ажиллагааны талаар санал
солицлоо.
Мөн Санкт-Петербуг хотын соёлын өдрүүдийн хүрээнд
түүхэн ховор сонин зургуудыг багтаасан Төв-Азийн экспедицийн 90 жилийн
ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт, ОХУ-ын ШУА-ийн Дорно
дахины гар бичмэлийн хүрээлэнгийн “Нүүдэлчин Монголчуудын ном - Цаг
хугацаа орон зай дахь аялал” нэртэй сонирхолтой үзмэрүүдийн нээлт болно.
Түүнчлэн Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт Санкт Петербургийн
Опера хөгжмийн театрын тоглолт болох юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.