Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар
тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга
хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын
дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг
хийж эхэлсэн.
Мөн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12
дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын
хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм.
Уг
шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй
08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн
улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн. Үүний дагуу
04 дүгээр сарын 15-наас 10 сарын 15-ны өдөр хүртэл дугаарын
хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжих тул нийслэлийн иргэд Та бүхэн
журмаа биелүүлж замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.