Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв Япон улсын Кишокай эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ажиллахаар боллоо.
Хоёр байгууллагын хамтран ажиллах урт хугацааны гэрээнд ХЭМСТ-ийн захирал Д.Мягмарсүх, Кишокай эрүүл мэндийн корпорацийн ерөнхий захирал Мамору Ямашита нар энэ сарын 7-нд гарын үсэг зурсан бөгөөд гэрээ байгуулснаар хоёр тал эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, шинээр эмнэлэг байгуулах замаар шинээр ажлын байр бий болгох, эмч мэргэжилтнүүдийг сургах, туршлага судлах, хамтарсан уулзалт сургалтуудыг зохион байгуулах зэрэг олон ажлыг хийх юм байна.